Халуун юм. Аагиж үхмээр халуун. Ийм хогийн улиралыг хэн ер нь гоё гээд хэлчихдэг байна аа?
"Манай ээжийн ажил тэнд байдаг болохоор л таарсан байх."
Би яагаад тэрний ярианд анхаарал тавих ёстой юм бол.
"Гэхдээ надад Сүни үнэхээр таалагддаг байсан нь үнэн л дээ..."
Надад чи хамаатай гэж үү?
"Яг тулж яривал тэр үнэхээр их зантай байсныг би сүүлд л мэдсэн."
Хараал идсэн амаа татаад өг!
Автобусны буудал руу алхаж байхад Кан багш над руу залгасанд сая нэг амьдралын садаа болсон тэнэг амьтны яриаг сонсох хэрэггүй болсон юм.
"За багшаа?"
"Буцаад ороод ир. Хурдлаарай."
"За."
Багшийг утас таслахтай зэрэгцэн Чанугаас холдох нь гэж баярласандаа хашхирах шахан "Чану би явлаа."
"Юу вэ? Хамт явна гэчихээд..."
"Багш дуудаад байна!"
Хамаг хурдаараа түүнээс салан сургууль руу зүглэлээ. Эцэст нь энэ нойтон хамуугаас ганц өдөр ч болсон салах нь!
"Өө, Шиён аа?"
"Өнөөдөр болчихсон юм уу?"
"Тийм ээ. Наашлуулахгүй бол хамаг ажил овоорох гээд байна."
"Өөр хэн хэн явах юм?"
Кан багш хэсэг бодлогошрон сууснаа "Ёнжэ, Жисү, Им багш, чи бас би."
"Им багш? Тэр дуулдаг хэрэг үү?"
"Яасан? Физикийн багш болохоор дуулахгүй юм шиг байна уу?"
"Үгүй ээ, яахав..."
"Им багш чиний бодож байгаагаас хэд дахин илүү авьяаслаг нэгэн шүү."
"Тийм байх нь."
"Бусад хүүхдүүдийг ирэхээр шууд студи руу явцгаая."
"Ойлголоо."
Сургуулийн ойн баяр хаяанд тулсан нарлаг, завгүй хаврын өдрүүд. Улсын шалгалтад хаяанд ирсэн ч, сургуулийн ойн тоглолтод бэлдэх гээд хичээлдээ ч сууж чадахгүй явна. Угаасаа ч би огт шалгалт мэтэд бэлдэж үзээгүй. Хичээл, гэрийн даалгавраа цаг тухайд нь хийдэг хүнд тийм зүйл хэрэггүй гэж би боддог.
Хэзээний зожиг, найз нөхөд ч үгүй надад урлаг гэх зүйл тайтгарал болдог юм. Бусад үед харин хичээл. Хэтэрхий энгийн миний амьдрал нэг урсгалаар урсасаар шинэ содон зүйл хүлээн авах ч чадваргүй болж дээ, би.
YOU ARE READING
Present of Sky || Mgl
RomanceЯагаад ч юм тэр өдөр түүний хоолойг сонсоод би зүгээр л автчихсан. Багшдаа дурлаж болохгүй гэдгийг өөртөө хэдэн зуу... биш ээ, мянган удаа сануулсан ч эцэст нь би түүнээс ямар нэгэн содон мэдрэмж авдаг болчихож. /Completed/ *Энэхүү бичвэрт гарч буй...