🐯-POV.
Их сургуулийн амьдрал эхлээд аль хэдийн бүтэн сар болсон ч ахлах сургуулиас ялгарах зүйл байсангүй.Сонгосон чиглэл нэг л бол курс ялгалгүй хамт хичээлд суудаг.
Минжэ ахтай хамт үргэлж л хичээлд сууж байгаа.Багахан дотно болсон нь үнэн ч тэр миний амьдралд хэтэрхий их оролцдог.Гэр бүл минь юм шиг л.Би тийм хүмүүст хичнээн дургүй гээч.
Жонгүгийн хувьд шинэ хичээлийн жил.Дөнгөж эхэлж байгаа болохоор ядаж 1 2 сарын хугацаанд бид тус тусын хичээл номондоо анхаарах хэрэгтэй.
Залуустай гадуур гарж уулзаагүй багахан хугацаа өнгөрчихөж цайны цагаар таардаг ч бидэнд хамтдаа тусдаа уулзах зав бараг л гарахгүй байгаа.
Бүтэн сарын хугацаанд хичээл хувиартаа анхаарсаар олигтойч хамт байгаагүй.Жонгүгийг санаж байна.
Бүх юм багахан цэгцэрээд ирхээр эргээд өөрийн амьдралийн хэв маягтаа орох байх.
Хичээл дундуур хэтэрхий их бодолд автчих шиг боллоо.Хажууд минь суух Минжэ надруу ширтэж байгааг нь мэдсэн ч тэгтлээ тоосонгүй.Угаасаа үргэлж л ингэдэг.
Би:Дахиад жоохон удвал уурандаа нүдийг чинь ухаад энэ ширээн дээр гаргаад тавьчихаж чадна шүү.
Минжэ:Чи намайг бүр ах гэж дуудхаа байчихжээ.
Би:Ах гэж дуудуулмаар байгаа бол өөр хүн дээр оч.
Минжэ:Хүйтэн амьтан чинь.
Гаднаас туслах багш орж ирэн хэдэн хүүхдийг нэрийг дуудан зааланд ирхийг тушаав.Мэдээч миний нэр ч байсан юм.
Өчигдөр сагсны багт элсэх хүүхдүүдийн нэрсийг авсан юм.Мэдээч бүртгүүлэлгүй яахав.
Хараал идсэн хичээлээс багахан ч болов ангижрах арга.Ахлах сургуульд тэнэг төрхөө нуух гэж сагсны багт орж чадаагүй юм.
Сургуулийн заалруу орход хана дагуулан тависан олон сандал дээр ихэнх нь охидууд сууж байх нь тэр.Хэрэгт дуртай юмнууд.
Багшийн өмнө очин зогсоход хаалга онгойн дахин хүүхдүүд нэмэгдэн орж ирэв.
Жонгүг байна.
Инү Юнги хоёр ч тэрэнтэй хамт байсан юм.Тэд явсаар миний хажууд ирэн зогсов.
Багш:За тэгэхээр бүгдийг чинь багт авах боломжгүй.Шалгаруулалт маягийн зүйл явуулах болно.Сүртэй зүйл бишдээ.Хоёрт багт хуваагдаад нэг тоглоод харуулчих би харж байя.
BẠN ĐANG ĐỌC
AN UNUSUAL ADVENTURE /✔/
FanfictionЦохиулах тусамаа баярлаж зодуулах бүртээ таашаал мэдэрдэг хүн гэж сонсож байсан уу?