🐯-POV.
Пак Жимин чи хаана байна?
Намайг энэ хөгийн газраас гаргаж авахгүй хэрэгүү?
Хараал идсэн би өчигдөр яг юу хийчэхсэн болоод шоронд хүртэл орчихов.
Ухаангүй согтуу хүн яаж ч санах билээдэй.
Толгой дотор олон хүний яриа сонсогдоод биенд маань өөр хүн орчихсон юм шиг санагдаад байна.Новш гэж.
Энд тэндгүй олон хүний шивнээ сонсогдоод намайг чичэлж байгаа нь харагдаад байна.
Бүгдийг чинь алчихмаар байна.Хэнийг ч байсан бүгдийг нь алмаар байна.Яагаад намайг ингээд байгаа юм.Хүний амьдралд дэмий хошуу дүрэх дуртай новшнууд.
Удах тусам намайг чичлэх энэ новшнуудын яриа улам чангараад чихээ тасдаад хаячихмаар санагдаад байна.
"Хүн ийм байж болно гэжүү?"
"Алуурчин юм байж."
"Өрөвдөлтэй амьтан."
"Үхээсэй билээ."
"Араатнаас ч дор амьтан."
Амаа татацгаа.Бүгд наад хараал идсэн амаа тат гэж байна.
Алах болнодоо.Бүгдийг чинь зүйл дуусгана.
👩-POV.
Саатуулах өрөөнд юу ч дугарахгүй хэрнээ галзуу хүн шиг инээн суусан Тэхёнаас залхан дөнгөж саяхан л цай ууцгаахаар гарч явсан мөрдөгчид бүгд сандаралдсаар гүйн орч ирэв.
Саяхан л зүгээр байсан залуу гэнэтхэн л чанга2 орилон гартаа таарсан юмаа шидэлсээр толгойгоо барин доош сууна.Өөрт нь ойртох гэсэн хэнийг ч бай цохиж унагчихаад буланд очин тийм ширүүн биш ч зөөлөн шиврэх борооноос айн сууна.
Тэрнийг хариуцсан мөрдөгч бага багаар дөхсөөр тэрэн дээр очиход Тэхён улам чанга орилсоор түүний бүсэлхийнд байсан гар бууг сугалан авав.
Тэхён:Зайл.Бүгд алга бол гээд байна.Юу хүсээд байгаа юм.Миний үхэхийг харахыг тийм их хүсээ юу? Муу новшнуудаа.
Тэр хэнд хандаж хэлээд байгаа нь мэдэгдэхгүй ийш тийш харан орилсоор байсан юм.
~~~~~~~~~~~~~~~
Саяхан ярилцан суусан хоёр гэнэтхэн орж эхэлсэн борооноос болон цагдаагийн газарлуу машинаа хурдлуулна.
Жимин:Тэхён гайгүйл байгаадаа.Тэрнийг хурдан гаргаж авах хэрэгтэй байсан юм.Өөрийгөө гэмтээгээгүй байгаадаа.
CZYTASZ
AN UNUSUAL ADVENTURE /✔/
FanfictionЦохиулах тусамаа баярлаж зодуулах бүртээ таашаал мэдэрдэг хүн гэж сонсож байсан уу?