Хориотой хотын үүдэнд ирэхтэй зэрэгцэн Шин Ар даалгасан ажилыг дуусгачихаад эгнээнд нэгдэн дотогш орлоо. Чин улсын хамаг л өнгөтэй өөдтэй нь цугалдаг гэсэн шиг хаалга нээгдэхтэй зэрэгцэн гайхам сайхан үнэр үнэртэж залуу бүсгүйчүүдын царай хараа булааж байв.
-Шин Ар хардаа бүгд чамтай ижил настай атал дэндүү үзэсгэлэнтэй байна
-Хатантаан би угийн бүдүүн баараг хүн учир ийм үзэсгэлэн надад тохирохгүй билээ
-Гэхдээ би одоо Хааны өргөөлүү явж байна уу? Их Дагины өргөөлүү явж байна уу? гэхтэй зэрэгцэн сүйх зогслоо. Таамаглаж байснаар Жанчьен ордонд ирсэн байв.
Цол өгөх ёслол ч болоогүй байхад Их Дагина өргөөндөө авчирч байна гэхээр үнэхээр л ёс мэдэхгүй амьтад юм даа гэж бодсоор өргөөлүү орвол арц хүч аманд амтагдтал асаасан байх бөгөөд бурханд өргөл өргөж байлаа.*Их Дагина
-Их Дагины амарыг айлтгий Бага Хатан болсон Хитара Юү Чин мэндчилж байна
-Чи иржээ уг нь би хүүдээ чамайг эхнэр болгож болохгүй гэж өчнөөн захисан ч эрс эсэргүйцэн эхнэрээ болгосон нь чиний үзэсгэлэн гоод байсан бололтой
-Их Дагины магтаалд талархий
-Хитара чи бусдаас ухаалаг бас ширүүн бүсгүй гэдэгийг мэднэ тиймээс Хааныг бусдаас илүүд хайрлаж үр удамаа өргөжүүлж сайн өсгөхөдөө л анхаараарай одоо явж болно
-Тэгвэл Бага Хатан би ингээд явий хэмээн худал инээн хэлээд бушуухан өргөөнөөс гарлаа. Ордоны хуулын дагуу ёслолын өргөөнд түр байрлан цол хүртэх ёслолдоо бэлдэв.
-Хатантаан Хаантан биднийг Ши өргөөнд байлгах бололтой
-Угаасаа би сайхан өргөөнд орно гэж бодож ирээгүй гэхдээ орхигдож хоцорсон Ши өргөө гэж арай ч бодсонгүй шүү! Тэр ч яахав чи тэр хэрэгийг шалгасан уу?
-Тиймээ гээд бушуухан чихэнд минь ирэн шивнэлээ. Ингээд ёслол эхэлж бүх сайд ноёд Яншун өргөөны гадаа суусан байх бол Хаан томоос том инээмсэглэлтэй намайг угтаж авав.
Ёслол ч гэж худал дүр исгэсэн олоны дунд суусаар үдэш боллоо. Эхнэр хүний ёсонд эр нөхөр нь тэр орой өргөөнд ирэхгүйг бат мэдэтлээ гивлүүрээ авдаггүй учир тухгүй ч гэсэн ингээд суув.-Хатантаан та бараг хоёр цаг ингэж суулаа Хаан ирэхгүй бололтой одоо амарцгаая
-Би мэдээж энэ гэрлэлтийг эсэргүүцэж байгаа ч Чин гүрний ёс журамыг нягт баримталдаг хүн юм шүү гэхэд гаднаас Хааны тайган орж ирэв.
-Бага Хатантаан та амарч болноо Хаантан Чү татварын өргөөнд морилсон гэхэд л нэг юм санаа амран бушуухан гивлүүрээ авч нэг сайтар амьсгалаад авлаа. Ингээд гэнэтхэн Хатан болчихсон болохоор ч тэр үү? огт нойр хүрэхгүй сэтгэл санаа тавгүйрхэж байв.
-Хатантаан ямар нэг зүйл болоо юу? түрүүнээс хойш сонин царайлаад л байх юм
-Маргааш Хатадын өргөөнд очино гэхээс айж байна
-Юу та Хаанаас ч айдаггүй хүн шүү дээ тэгтэл Хатадын өргөөнөөс айна гэхээр нэг л итгэмээргүй байна шүү
-Эрэгтэй хүн яахав уур нь хүрвэл уурлаж маргааш нь мартаад нөхөрлөж чаддаг харин эмэгтэйчүүд дотороо хадгалаж байгаад чамайг ганц хазайхад далд ортол чинь гишиглэнэ бас өс санана би энэнээс л айж байна
-Гэхдээ тэд хоёул сул талтай та түүнийг л ашиглахад болно
-Тиймээ гэхдээ сул талаа атгуулах тусам тэд намайг хурдхан дуугуй болгохыг хүсэж магадгүй шүү дээ ер нь яаж Хатадын өргөөнөөс амьд гарахаа мэдэхгүй л байна шүү
-Хатантаан та хэт их санаа зовж байна одоо амар гээд Шин Ар дэнлүүг унтраан өргөөг орхив. Миний хувьд дээд гурван овогын охин учир багаасаа л хориотой хотод ирж бас Хатадын өргөөний тулааныг хажуунаас нь хардаг байсан хүн угаасаа ч Хаант төр үүссэн цагаас л Хатад нэгнийхээ дээр гарахын тулд юу ч хийхээс буцахгүй аймшигтай байсан одоо ч ялгагдахааргүй байгаалдаа. Гэхдээ би бууж өгч болохгүй заавал энд ирсэн даалгавараа биелүүлэх ёстой.
-Маргааш нь-
Дөнгөж нар цухуйх үед өндийн Их Хатаны амар мэндийг асуухаар Хатадын өргөөг зорив. Надаас гадна Чү татвар л байгаа болохоор их л ил хул санагдаж тухгүй байлаа.-Бид одооноос эгч дүүс болсон хүмүүс дотно танилцаж бие биендээ тусалж байх хэрэгтэй гэхэд Чү татвар бид хоёр шууд яриаг өргөж аван эгч дүүс шиг байна гэдэгээ ч амлацгаагаад өргөөг орхив.
-Юү Бага Хатан тоостой өргөөнд орсон болохоор ч тэр үү өмхий үнэртэж байна усанд орох хэрэгтэй үгүй бол яаж Хааны таалалд багтах билээ гэж ёжолсон аятай хэлээд түрүүлэн явхад Чү татварын араас үгэлсээр хоцорлоо.
YOU ARE READING
~Хориотой хот~
Historical Fiction***: Би бусад шиг эр хүны хоёр дох эсвэл гурав дахь эхнэр байж чадахгүй зөвхөн эхны эхнэр нь болоод түүнийг ганцаараа эзэмших болно.