Хайр бол зөвхөн халамж биш

385 41 0
                                    

Хаантан үнэхээр уурлжээ өргөөнд очисон даруйдаа бусад татваруудыг авчирах тушаал буулгасан ч Их Хатаны тушаалаар л буцаана гэсэн хариу аваад өргөөгөө сүйдэлж гарлаа. Тэр юу ч болсон Юү Чинд бууж өгдөг ч өөрийн ор дэрний асуудалд нь оролцоосой гэж огт хүсэж байгаагүй нь мэдээж.

-Зарлиг бич өнөөдөрөөс Их Хатанг өргөөнд нь хориж байна хэрэв зарлигыг зөрчвөөс тэр даруй цаазаар ав хэмээхэд тайган итгээгүй бололтой хэсэг ажиглаж байгаад зарлигыг түгээхээр яаравчилан гарав.

-Хатантаан бид зөв зүйл хийсэн гэж бодохгүй байна Хаантан бүр таныг цаазлах дээрээ тулчихлаа.

-Угаасаа би тэд нарыг зайлуулах байсан арай эрт л явуулсан төдий тэгээд ч Хаан удахгүй над дээр ирээд эвлэрнэ тиймээс санаа зоволтгүй хүлээж бай хэмээхэд Хуа түүний хоолойноос итгэлгүй айсан шинж олж сонсов. Мэдээж тэр анх удаа л ийм байдалд орж байна. Хаан бүр эцэстээ тулчихсан хүсвэл сэлэм барьж орж ирээд цавчихад ч бэлэн байгаа нь ойлгомжтой. Яг энэ мөчид Юү Чин түүнийг тайвшираад өргөөнд нь ирж уучилалт гуйгаасаа л гэж хүсэж байлаа.

Өдөр хоног өнгөрсөөр Юү Чин өргөөнөөсөө цухуйж ч чадахгүй байх бол Хааны уур гараагүй хэвээр. Ордонд агь гэг нар байхгүй бүр татварууд ч явчихсан ингэхээр Хаантай үг солих хүн ч олдохгүй яг л багын үе шиг нь ганцаардуулж байв.

-Тайгаан чи Юү Чины толгойд юу байгааг мэдэхүү? Тархи л лав биш байх

-Муу боол би яахан Их Хатаны талаар тийм зүйл ярьж болох билээ

-Тэгвэл ярьж болох хүн авчирья, чи явж дээд таван овогт надад эхнэр болгочихоор хүн байвал аваад ир үзэсгэлэнтэй ухаантай бас залуухан гэхэд тайган яагаад ч юм баярлан хөл хөөр болсоор сүйх тэрэг бэлтгэн дээд таван аймаглуу хөдлөв.
Тайганы зам ч дардан байж хэдхэн өдөрийн дотор Уланара овогтын бага охин Цинхуаг хориотой хотод авчирлаа. Хаантан царай төрхийн ч хараагүй байж Бага Хатан цол олгож өөрийн өргөөндөө дуудав.

-Хаантаны амгаланг айлтгы Бага Хатан Уланара Цинхуа байна

-Арван естэй биш гэчихвүү гэсэн шиг нүдэнд нь гал цог бадарсан хөөрхөн бүсгүй юмаа

-Манай овог угын галтай холбоотой хүчирхэг овог харин Хитара овог бол зөрүүд тэнэг овог

-Таалагдаж байна яг наад байдал чинь таалагдаж байна алив хурдан ойртож суу хэмээгээд гараа дэлгэхэд Цинхуа бушуухан өндийгөөд түүнтэй зэрэгцэн суулаа. Өдрийн талыг тэд хэнд ч хэрэг болохгүй зүйлс ярилцан хөхөрөлдсөөр өнгөрөөгөөд үдшийг ч хамтдаа үдэв. Мэдээж яаж ийнхүү яриа ордонд тархахгүй байхав хөл хориотой байгаа Их Хатаны өргөөнд ч энэ мэдээ хүрч түүний хилэнг ихээхэн хүргээд амжилаа.

-Хуа хувцас бэлд

-Хатантаан болохгүй та цаазлуулна шүү дээ

-Тэгвэл би нимгэн дээлтэйгээ гарахуу? хэмээн сүрдүүлэх аядахад Хуа яаравчлан түүнийг бэлдээд хамтдаа өргөөнөөс гарцгаав. Үүд нээгдэх төдийд цэргүүд сандарлдан түүнийг зогсоох гэж оролдох боловч тэр толгой дээгүүр алхсаар байлаа. Мэдээж түүнийг гарвал цаазал гэсэн тушаал авсан ч Их Хатан бас өөрсдөдтэй нь адил Чин гүрний хүн тул юу ч хийж чадахгүй байсаар төв өргөөний өмнө ирэв.

-Хаантаан би ирлээ хэмээх орилоон төв өргөөг донсолгож орхилоо

-Хатантаан Хаан амарч байна тэгсэн ч таныг өргөөгөө орхиж болохгүй гэж зарлигдсан шүү дээ хэмээх тайганы үг түүнд хүрсэнгүй бололтой

-Та яг одоо гарч ирэхгүй бол би өөрийгөө хөнөөе хэмээгээд хажууханд байх цэргийн сэлмийг булаан хоолойндоо тулгалаа. Өргөөнөөс хэл чимээ гарсангүй Юү Чин цөхөрсөн бололтой сэлмээ далайн зүсхэд цус ориглон цацарч үймээн тарив. Цэргүүд болон зарц боолуудын үймээн Хааныг өргөөнөөс нь салгалаа. Үүдээ нээн харах төдийд Юү Чины цусандаа будагдан хэвтэж буйн тодхон харагдав.

-Юү Чин! Та нар юугаа хийгээд байгаа юм хурдхан оточ дуудаач хурдал хэмээн хашхираад бушуухан түүнийг өргөөлүүгээ орууллаа. Хүзүүгээ зүссэн учир цус тогтож өгөхгүй урссаар байх бол Хаан аль хэзийнээ нулимас унгаан түүний гараас атгаад амьд үлдэхийг гуйж байв. Удалгүй оточ нар яаравчлан өргөөнд ирж нэг мэдхэд өргөө ордоны бүх оточоор дүүрсэн байлаа.

-Хаантаан юу болоовээ хэмээн шинэхэн Хатан асуусаар өргөөлүү шагайх гэсэнд шууд л түүнийг алгадан унгаагаад өргөөний хаалгыг хаав.

-Хэн чамайг энд ирж бас өргөөлүү харж болно гэсэн юм

-Өршөөгөөрэй би буруу зүйл хийлээ

-Яв өөрийн өргөөндөө оч намайг гарч болно гэтэл өргөөгөө орхиж болохгүй хэмээн тушаагаад түүнийг бушуухан төв өргөөнөөс холдууллаа.

-Хэдэн өдрийн дараа-
Оточ нарын хэлсэнээр Юү Чин үхэхгүй, тэр гол судасаа зүсээгүй учираас амьд нь халгүй гэж мэдэгдсэн. Хаан ч тайвширч түүнийг өөрийн биеэр асрахаар болсон байв.

-Хаантаан та Хатанд ийм их хайртай байж заавал тэгж шахах шаардлага байсан юмуу?

-Хайр гэдэг чинь зүгээр л халамжлаад суухыг хэлдэггүй юм түүнийг зөв замлуу чиглүүлж бас хүсэл мөрөөдөлрүү нь хөтөлдөг юм, түүний хүсэл бол намайг алах тиймээс би өөрийгөө түүний хамгийн том дайсан бас үзэн ядахаас өөр аргагүй хүн болгох болно.

~Хориотой хот~Where stories live. Discover now