Би бүгдийн үгүй хийнэ

421 42 2
                                    

Ордон хэзээ ч байгаагүйгээрээ нам гүм болжээ. Яг л аймшигтай зүйлээс дайжин нуугдаж байгаа аятай л хүний хөл тасарсан байх бөгөөд хааяа зарц шивэгчид л явж харагдах болов.

-Хуа яагаад татвар хатад мэнд мэдэхээр ирэхээ больчихов

-Их Дагина их том ном хурж байгаа учир зөвшөөрөл авалгүй өргөөнөөсөө гарахыг хориглоод, өөр өөрсдийн өргөөндөө мөргөл үйлд хэмээн зарлигдсан

-Миний хүчийг дарахыг хүсжээ болж байна тэгвэл сөрөөд үзий, Хуа намайг бэлд Их Дагинатай уулзана гэхэд тэр өмнөх шигээ л итгэлгүй хараад гоёл зүүсгэлийг минь оруулж ирлээ.
Хүү минь төрөөд гурван сар болжээ, жанжин Шин Ар хоёрын оршуулга болоод ч удаж гэхдээ одоо болтол бүгд яагаад ийм хүйтэн хөндий байнаа. Ядаж Хаан над дээр ирэх ёстой байтал агыг харахаар ч өргөөгөөр минь шагайсангүй. Их Дагина их зүйл хийж байгаа бололтой.

-Их Дагины амгаланг айлтгы

-Миний зарлиг чиний чихэнд хүрсэнгүй юу? Би өргөөндөө мөргөл үйлд гэж тодорхой сануулсан

- Тиймээ сонссон таны зарлигаар бүх татварууд мөргөл үйлдэж байна лээ гэхдээ Их Дагина минь би тэднээс өөр зиндааны хүн хэн ч надад орж, гарж бас юу хийхийг минь заахгүй гэхэд Дагины уурсалаар дүүрсэн алга миний хацарыг хэд хэд алгадаад авав. Тэр өдий болтол сайн тэвчисэн би ч мэдэж байна харин өнөөдөр эцэсээ үзэх өдөр бололтой.

-Чи бол шулам миний хүүгийн бүтээсэн бүхнийг сүйрүүлэх тийм л хүн

- Тэр таны хүү гэдэгээс илүүтэй Чин гүрний эзэн Хаан юм шүү тэглээ ч би дараагын эзэн Хааны ээж зургаан ордонг удирдаж буй Энэрэлт Их Хатан байна хэн болчихоод надад хүрээд байгаа юм гэх орилоон Их Дагиныг самууруулж орхилоо. Түүний царай хувхай цайн арай л гэж хөл дээрээ тогтож буйн илхэн харагдав. Шивэгчид байсан тулдаа л сэнтийгээ олон суугаад авав.
Хүнгүй бас хүйтэн хориотой хотод энэ өргөөний аймшигтай уур амьсгалыг давах зүйл үгүй байлаа. Одоогын Хааны ээж ирээдүйн Хааны ээж хоёул дэндүү хүчирхэг хүмүүс түүнийгээ ч өөрсдөө мэдэж байгаа тэдний энэ маргаан зүгээр л нэг болоод өнгөрөх зүйл биш хэрэв буруу тийшээ эргэвэл бусад татвар хатад Хаанд ч халтай байж мэднэ.

-Их Дагина минь та чинь одоо үхэлээ хүлээж байгаа хөгшинөөс өөр хэн ч биш болсон шүү дээ, нөхөртөө хаягдаж өөрийг чинь хүндэлдэггүй хүүтэйгээ өөр улс гүрэнд байгаа нь бүгд таны буруу илүү хохирол амсмааргүй байвал миний байр сууриар оролдох хэрэггүй миний гарт таны хүү байгаа гэдэгийг мартах хэрэггүй гээд Их Дагины хариуг ч сонсолгүй өргөөг орхив. Угаас тэгж их гайхаж цөхөрсөн хүнээс олигтой хариу сонсохгүй нь мэдээж.
Үнэхээр хавар болчихжээ. Хэдий энэ ордон хаа сайгүй ханаар хүрээлэгдэж хүмүүсийн хорсол, харууслаас болж хүйт дааж байдаг ч хаварын урин дулаан сэтгэлд минь хүртэл мэдрэгдэж байлаа. Их Дагины өргөөнөөс миний байрладаг өргөө хүртэл хол зайтай байдаг үүний ачаар ч тэрүү саяхан ургасан цэцэгс, ногоорон саглайж буй модод олныг харж болохоор байв.

-Надаас илүү цэцэгс чамд таалагдаж байна уу?

-Хаантаны амгаланг айлтгы өргөөнөөсөө гаралгүй удсан болохоор гадаа хавар болж байгааг ч мартаж орхиж одоо ч болов цэцэгсийг харж байгаадаа баяртай байна

-Яасан тэр муу жанжинг хөнөөсөнд ууралсаар л байна уу?

-Юу? Би хэзээ ч тийм зүйлээс болж уурлахгүй та арай намайг тэр жанжинд сэтгэлтэй гэж бодсон юм биш биздээ

-Мэдээж үгүй миний гараар түүнийг алуулахын тулд миний өмнө дотно царайлж байсныг чинь анзаарсан гэхэд надад дахиад л гэмшил төрөөд явчихав. Надтай цуг Чин гүрнийг буцааж авна гэж ярьсан хүнийг өөрийнхөө гараар алчихсан шүү дээ. Бас Шин Арыг ч би алсан.

-Чамд сайхан зүйл тохиолдоо юу? Нүдэнд чинь гал асаад л цоглог харагдаж байх чинь

-Би саяхан нэг шийдвэрт хүрсэн юм таниас юугын нуухав, та надаас "энэ ордонд орж ирээд намайг ална гэсэн яасан, ямар нэг зүйл хийхгүй хэрэг үү?" гэж асуусан байхаа одооноос хийнээ

- Сайн хэрэг тэгээд тэр чинь юу юм?

-Бүгдийн үгүй хийнэ чиний хажууд байгаа бүгдийг, ээжийг чинь хайртай татвар хатадыг чинь нэг л мэдхэд орь ганцаараа үлдсэн байх болно, гэхдээ тэр мөч болсон ч би хажууд чинь байна орь ганцаараа үлдлээ гэж бодох тэр мөчид би болон надаас төрсөн хүүхэдүүд л чиний хажууд байх болно

-Айж байна, би чамд хайртай шигээ чамаас дэндүү их айж байна гээд гараас минь чангахан атгаад миний өргөөлүү хамтлаа алхлаа.

~Хориотой хот~Where stories live. Discover now