Хааны үр

566 47 0
                                    

Хааны бэлгэлсэн ордон өөлөх юмгүй сайхан ч Юү Чины сэтгэлт үл нийцэж байгаа бололтой энэ нь ч болохгүй байна тэр нь ч болохгүй байна гэсээр ихээхэн өөрчилөлт хийгээд авав.

-Хатантаан та ингэж олны өмнө Хааны бэлэгийг үл хүндэтгэж болохгүй шүү дээ бас яагаад Лан татварлуу дайраад байгаа юм одоо Хааны хамгийн хайртай Чү татварыг буулгах ёстой биш гэжүү?

-Чү татварт ямар нэг зүйл болвол шууд л Хаанд хэл хүргэнэ тэгэхгүй юмаа гэхэд Хаан өөрөө асуудалын араас хөөцөлдөж эхлэнэ тэгсэн дор хамгийн сайн ар талтайгаас нь эхлээд устгана улаан асарын боолыг хэзээ л бол хэзээ зайлуулчихна

-Мэдлээ, гэхдээ би үнэхээр тэсэж чадахгүйнээ айсандаа бүр шөнө ч унтаж чадахгүйн Хаан энэ талаар мэдчихвэл яанаа

-Амаа тат бид Хааны эсрэг юу ч хийгээгүй байна гэж сануулхад Шин Ар сандаран өргөөг орхилоо.

Өргөөндөө тохижоод нэг ч хоноогүй байхад татвар авхай нараас бэлэг урсаж эхлэв. Уланара хэдий Юү Чинтэй муу харилцаатай байдаг ч цаашдын ирээдүйгээ бодоод үнэтэй, ховор гэсэн бүхнээ барисан байлаа. Мэдээж Юү Чин Хааны хайрыг хүртэж Их Хатан болчихоогүй ч зургаан ордонг хариуцаж байгаа цагт түүний аясыг харах нь ойлгомжтой л зүйл байв.
*Нэг сарын дараа*

Уур амьсгал хэдийнээ хүйтэрч хориотой хот цасанд дарагдсан байлаа. Өвөл болсон гэсэн шиг нүүрсний утаа хаа сайгүй тархаж зузаан дээлнээс Хатад татвараас эхлүүлээд зарц боолч салахаа больжээ.

-Алив наашаа суу Чү Ин Ар, надад дуулгах сайхан мэдээтэй гэсэн байхаа хэмээн Хаантан их л дөлгөөхөн асуув

-Тиймээ Хаантаан би хөл хүнд болж саяхан оточ үзсэн гэхэд үргэлж хөмсөг зангидаж явдаг Хааны магнай нь тэнийн Чү татварыг чангахан тэврээд авлаа.
Аргачгүй биз удам залгах хүү л хүсэж байгаа шүү дээ.
Мэдээ ч салхинаас ч хурдан ордоноор тархан түүнд баяр хүргэх хүмүүсээс эхлүүлээд үзэн ядах хүмүүс ч ихэслээ.

-Эгчээ тэр муу шулам яагаад нэгдүгээр агыг тээдэг байнаа ядаж байхад Хаан түүнээс өөр хэн дээр ч очихгүй шүү

-Гао дүү минь битгий гунигла Чү татварыг хүүхэд тээх хугацаанд нь чамд хэдэн ч удаа боломж олдох юм билээ бас тэр төрөөд царай зүс алдчихвал Хааны сэтгэл дорхноо хувирах бусуу?

-Тийм байна шүү! Гэхдээ л нэгдүгээр агь түүний хүүхэд гэхээр уур хүрээд байх юм

-Хаантан саяхан чиний зэрэгийг дээшлүүлсэн гэтэл юунд ингэж уурлана вэ? Би ч Хаантай тэгж их уулздаггүй шүү дээ гэхэд Гао улам л зөрүүдлэн Чү татварыг муулж гарав. Ер нь түүнд хязгаар гэж ер байдаггүй бололтой хана хүртэл чихтэй гэдэг хориотой хотод Хааны хамгийн ихээр хайралдаг нэгэнийг ийм хэнэггүй муулж байдаг. Магадгүй Чү татвараас ч өмнө түүний оршуулга болох байх.

-Гао дүү минь уучил би одоо Их Дагины амар мэндийг мэдэх хэрэгтэй

-Гао дүү би Юү Бага Хатанг үдий хэмээгээд ёслоход Юү Чин толгой дээгүүр алхсаар сүйхэндээ суулаа. Гэхдээ тэр сүйхэндээ оровуу үгүй юу царай нь хувиран хөмсөг нь атиралдаж эхлэв. Гао татварт хэдий уурлахгүй байгаа мэт дүр эсгэсэн ч тэр бүгд нь хуурамч бололтой замын турш амандаа Чү татвар гэж үгэлсээр зорисон газартаа ирлээ.

-Хитара чи ирчихвүү алив хурдан суу

-За Их Дагина минь

-Чү татварыг хүүхэдтэй болсонг мэдэж л байгаа биз би ч чи ч түүнийг ямар хүн гэдэгийг мэдэх учир түүнээс төрөх хүүхэдийг чамд өгвөл яаж байна угийн тэр доод гаралтай учир асуудал үүсэхгүй байх

-Харин ч асуудал үүсэх бусуу? Хаан зөвшөөрнө гэж бодохгүй байна

-Чиний нөгөө юу ч хийхээс буцахгүй их зориг чинь хаачаа вэ?

-Их Дагина намайг өөрөө зүтгэ гэж байгаа бололтой тэгвэл хэлсэнээр тань хийе Хааны үр хасын навчыг хэнийг нь хэн гэж ялгахав хүнийх ч байсан өөрийнх ч байсан хайрлах болно гэхэд Их Дагина түүнийг нэг л шоолонгуй харсанаа явж болно хэмээн дохив.
-Цу Шиан өргөөнд-

Их Дагины өргөөнөөс Юү Чин их л ууртай буцаж ирлээ юу болсонг сайн мэдээгүй Шин Ар хий л санаа нь зовон эргэлдэж байлаа.

-Хатантаан та үнэхээр Хааныг хүүхэдтэй болчихсон гээд санаа чинь зовоод байгаа юмуу?

-Тиймээ мэдээж Чү татвар болон Чусоны хэрэггүй амьтанд дургүй хэдий ч хүүхэд бол гэмгүй тэр юу ч мэдэхгүй энэ ордонд мэндэлж байгаа гэтэл эхээс нь болж бусдад ад үзэгдсэн эсвэл бүр төрж ч чадахгүй байхвий хэмээн айж байна.

~Хориотой хот~Where stories live. Discover now