Миний буруу

395 40 1
                                    

Юү Чин юунд ч юм их л бодол болон зогсох бөгөөд орчин тойрноо анзаарах нь бүү хэл өөрийгөө ч ойлгохгүй байгаа нь хэн харсан ч тодорхой байлаа. Гадаа бороо орох ч тэр өргөөлүүгээ буцах бодолгүй бололтой зогссоор шивэгчид ч сандарлдан түүнд шүхэр дэлгэж өгөх ч тэр яг л орчлон ертөнцөөс тасарчихвуу гэлтэй л байв.

-Их Хатантаан та илүү норохоосоо өмнө өргөөндөө орж хайрла

-Хуа хүн буруугаа мэдэхээрээ хамгийн түрүүнд яадагыг мэдэхүү?

-Боол би мунхаг учир сайн мэдэхгүйн

-Нуудаг юм дахин буруу зүйл хийгээд ч хамаагүй нууцалчихдаг юм харин би тэгж болохгүй хүн энэ улсын Их Хатан буруу зүйлээ нуух нь байтугай хийж ч болохгүй хүн гэж үгээ зөөж ядан хэлээд өргөөндөө орлоо. Агыг асрагч эх нь аваад явсан учир өргөө ил хул санагдах бөгөөд борооны чийгт багахан жиндсэн байв.

-Хуа жанжинг надад цай бэлдэж өг хэмээн тушаа би түүний цайг уумаар байна гэхэд тэр яг л хүлээж байсан аятай бэлдсэн цайгаа барьсаар өргөөнд орж ирлээ.

-Хатантаан та ядарсан харагдаж байна би сайн чанарын цай бэлдсэн амттай нь дээр биенд ч сайн гээд суудал дөхүүлэн Юү Чинтэй зэрэгцэн суув. Ци жанжин түүнийг тайвшируулж сатааруулах гэсэн бололтой олон зүйл ярьж дайны үеэр харж байсан сонин хачин зүйлсээ ч дурьдаад амжив. Гэсэн ч Юү Чин үг дуугаралгүй түүний гарлуу цоо ширтсээр байлаа.

-Жанжин таны гар их хүйтэн юмаа хэмээн гарыг нь атгангаа хэллээ

-Олон хүны цус урсгасан гар болохоор тэр биз хэмээхэд Юү Чин эвэршиж хатуужсан хэсэгийг нь илэн

-Аав минь нэг удаа хэлж байсан сэлэм барьдаг хүний гар үргэлж ширүүн байдаг гэхдээ сайн эхнэртэй бол насаараа сэлэм барьсан ч торго мэт зөөлөн байдаг гэж

-Тэгээд чи наадахынхаа гарыг торго болгомоор байгаа хэрэгүү? гэх чангахан дуунаар цочин харвал Хаантан яг л тагнуулч шиг хөшигны ардаас ширтэж байгаад гарч ирэв. Ци жанжин, Юү Чин хоёул гэм хийсэн аятай л сандаран өндийгөөд мэнд мэдэцгээлээ.

-Ци жанжин хил хязгаараа давж байгаагаа мэдэж байна уу?

-Би Хатанг хамгаалах үүрэгтэй тэрийгээ ч биелүүлж Чусон хүнээс чадахаараа хамгаалж байна гэхэд Хааныг дагалдаж ирсэн цэргүүд түүнийг барьж хүлэн газарт хэвтүүлчихэв. Юү Чин харин үг ч дуугарч чадахгүй газар ширтэн зогссоор байлаа. Тэр саяхан хайртай татварын шийтгэж дараа нь өөр эрийн гараас атгасан гэх зэрэг буруу үйлдэлүүдээ мэдэж байгаа болохоор дуугарахгүй байгаа нь энэ биз.

-Маргаашын дүүжлүүрийг хоёр болго гэх хашхираанаар цэргүүд жанжинг дагуулан яндалуу хөдлөв.

-Юү Чин чи надаар наадахыг хүсээ юу? Луод хийсэн үйлдэлийг чинь би уучилж чадах ч өөр эрлүү эгцлэн харж, гарт нь хүрч, сайхан үг хэлэхийг зөвшөөрөхгүй шүү!

-Надад хайртай хэрэг үү?
Энэ асуулт саяхан өргөөнд түгсэн уур амьсгалыг намдааж нам гүмийг авчирлаа. Хаан хэт уурласнаа ойлгосон бололтой гүнзгий амьсгаа аван сэнтийд залрав.

-Намайг чамд хайргүй гэж боддог хэрэг үү? Анх бол чамд сэтгэлгүй байсан сайхан царайнаас өөр зүйлгүй гэж бодож байсан ч өдөр ирэх тусам чи надад таалагдаж байсан харин чи л намайг огтхон ч хайралдаггүй.

-Хайрлдаггүй байсан бол Шин Арын өгсөн хорыг өөрөө биш таньд л өгөөд үхүүлчих байсан юм гэхэд Хааны царай хувисхийн итгэж ядан түүнлүү ширтэхэд Юү Чин газарт сөгдөн уйлж эхэллээ. Үнэхээр л Юү Чин түүнийг гэх бүх атгаг санаагаа орхиод хайрладаг болчихсон учир Хааныг ч бас өөр зүйл саналгүй хайрлаасай гэж хүссэн байх.

-Хор уусаан одоо яаж байна оточ дуудах уу?

-Үгүй дээ Хаантаан, би зүгээр таны хажууд зуун жил эрүүл байж чадахаар тийм л сайн байна гэхэд Хаан багахан мушилзаад түүний өргөн оронд нь хэвтүүлэв.
-Маргааш нь-

Үд дундад хориотой хотын үхэлийн хонх жингэнэн үүдэнд байрлах цаазын тавцан дээр эр эм хоёрыг бүтэн нүцгэлэн дүүжлэн хороолоо. Хэдий хүн танихын аргагүй болтол нь зодсон байх авч боол шивэгчид тэр дор нь л хэн болохыг нь таньж ордоноор худал үнэн нь мэдэгдэхгүй цуурхал тарааж эхлэв.

-Хатантаан тэднийг дүүжлэх ажил дуусчихлаа

-Миний буруугаас болж хоёр хүн хорвоог орхилоо гэхдээ би баяртай байна бүр найр хиймээр байна гэж гунигтайхан харцаар инээмсэглэн хэллээ.

-Хатантаан таньд яг юу тохиолдоовээ?

-Юу ч болоогүй ээ одоо би юунд ч санаа зоволгүй сайн Хатан сайн эхнэр байхад л болно дахиж буруу зүйлс хийхгүй.

~Хориотой хот~Where stories live. Discover now