Хамгийн хүндтэй хүн

465 43 0
                                    

Хаан өөрийн Их Хатанаа бие давхар болсонг мэдсэн дариудаа ордон даяар мэдээ тарааж түүнийг тав тухтай байлгахын тулд өргөөг нь өргөтгөж бас бусад татвар хатадыг очиж мэнд мэдэхийг хоригллоо.

- Уланара эгчээ Хаантан яагаад над дээр бас тань дээр ирэхгүй байнаа тэр муу Хитара овогын эмэгтэйг агь төрүүлнэ гэж итгэж байгаа бололтой уг нь таны агь төрүүлж төрсөн байхад ингэж үл тоогдох гэж

-Гао татварыг амаа мэдэж ярьж байгаа хэмээн сануулсандаа бас би чиний эгч биш би бол Бага Хатан Хааны хувьд Их Хатанг агьтай болгож өөрийн залгамжлагчаараа сонгох нь мэдээжийн хүссэн зүйл нь
гэхдээ би өөрийн хүүгээ зүгээр л нэг тайж болгон үлдээхгүй гэхэд Гао татвар түүний сүр хүчнээс айснуу гэлтэй бушуухан өргөөг орхив.
Энэ том ордон бүхэлдээ Их Хатанд үйлчилж байлаа. Гадаах ордоноос Нара татварын агь болон Чү татварын гэг нарыг авчирсан болохоор Юү Чины өргөө дуу хуур тасрахгүйн дээр бэлэг сэлт ч ундарч байв. Ялангуйяа Их Дагина их сэтгэл гаргаж харагдлаа. Уг нь Юү Чинг хүүхэдтэй болж болохгүй гэж тушааж байсан нь саяхан санагдах ч бүхнээс илүү баярлаж байгаа нь тэр мэт л байв.

-Хуа хурдан ирээд Жин агьд дээлийн өмсөхөд тусал

-Хэрэггүй ээ би өөрөө чадна гэхдээ би хэзээ ээжтэйгээ уулзах юм бэ?

-Агь минь таны ээж бол одоо Их хатан харин та Нара татварыг бага ээж гэж дуудаж болно гэхэд бяцхан хүү дүрсхийн уурлаж дээлээ ч товчлолгүй гараад явчихав.

-Хуа тэр дөнгөж тав хүрэх гэж байгаа ойлгохгүй зүйл их ээжийгээ л их санаж байгаа нь мэдээж одоо яваад тайвшируулаад зоогд бэлд гэхэд ахлах шивэгчин Хуа яарсаар гарч одлоо.
Мэдээж хүүхэдүүд жаахан байгаа гэг бол хөлд ч ороогүй ганц ч үг хэлээгүй байгаа учир Юү Чинг ээжээ гэж бодож болох ч Жин агын хувьд энэ хэцүү зүйл байв. Цаг хугацаа бүхнийг өөрчилж Жин агь ойлгох цаг нь ирэх ч тэр болтол Юү Чин амьд байх эсэх нь эргэлзээтэй л байна.

•Оройн зоог•
Өргөөний голд томоос том ширээ засаж Эзэн Хаан Их Хатан бас Бага Хатан тойрон суусан байлаа.

-Их Хатанд баяр хүргье бие маань алжаасан учир өөрийн биеэр ирч мэнд хүргэж чадсангүй

-Зүгээрдээ ингээд ирж байгаа чинь л сайн хэрэг

-Удахгүй бүтэн сарны баяр болно тэр үеэр Нэгдүгээр агыг шинэ цолд өргөмжилмөөр байна гэхэд Уланарагын хацар нь улаа бутарч баяр хөөр болж гарав. Уг нь түүнийг дөнгөж төрхөд л Чянлун цолыг олгож Чин гүрний сайд ноёдын дургүйг хүргээд амжсан гэтэл одоо бас юу болох нь вэ?

-Хаантаан намайг ингэж айлтаж байгаад өршөөгөөрэй гэхдээ та нэгдүгээр агыг бодож байгаа бол дахиад цол олгох хэрэггүй түүний одоогын цол ч хүнддэж байгаа шүү дээ

-Юу! Их Хатан миний хүүд атаархаа юу хүү минь төр төвшитгөх Хаан болох хүн гэтэл чи цолыг нь булаахыг оролдоно гэнээ гэж дуугаа өндөрсгөхөд Хаан суудлаасаа өндийн түүнийг дуугаа хураахыг санууллаа.
Ингээд бид хэсэг дуугаа хурааж хэн түрүүлж дуугарахнуу гэлтэй ажиглан суусаар байв.

-Их Хатаныг ойлголоо би юу гэж чиний үгнээс зөрөх билээ харин Бага Хатан өргөөндөө буц ихийг мөрөөдхнө заримдаа хоолойг чинь боомилдог юм шүү гэхэд Уланара уйлахнуу гэлтэй бүлтгэнсээр өргөөг орхилоо. Түүнийг хүлээж байсан гэлтээ өргөөнөөс гараад удаагүй байхад Гао татвар тосоод авав.

-Юу болоовээ эгчээ нүд чинь улаачихаж уг нь Хааны зоогонд уригдаагүй билүү

-Энэ ордоны хамгийн хүндтэй хүнийг хэн гэдэгийг мэдэх үү?

-Хаан эзэн эсвэл магадгүй Их Дагина

-Үгүй ээ хамгийн хүндтэй хүн бол Их Хатан түүний өмнө Хаан хүртэл өвдөг сөгддөг гэж ууртайхан дуугараад Гаогаас салан өргөөлүүгээ явлаа.
Түүний хэлдэг үг үнхээр л үнэн байв. Одоо Эзэн Хаан байсан ч Юү Чины өмнөөс үг хэлж сөргөлдөж чадахгүй болсон. Тэр мэдээж ингэлээ гээд Хааны толгой дээр гараад ордонг удирдаад байгаа зүйл байхгүй ч агь төрвөл түүний төлвөлсөн зүйлс нь бүтэж үнхээр л ордонг хөдөлгөх болно доо.

-Юү Чин одоо амар агыг сайн өсгөхийн тулд эрт амарч байх хэрэгтэй

-Би таньд сануулсандаа агь гэж хэлэх хэрэггүй магадгүй гэг төрчихвөл сэтгэл эмзэглээд хүлээж авч чадахгүй байх

-Тэгвэл чиний өмнө дахиж ингэж хэлэхгүй байя гэхэд Юү Чин түүний яриаг дуусгалгүй суудлаасаа өндийн өргөөндөө орчихлоо.

~Хориотой хот~Where stories live. Discover now