"Минжу үнэхээр хөөрхөн гарчээ! Ийм гоё инээдэг бил үү?"
Олон хүүхдүүдийн араас зургийн барааг харж амжаагүй байхад магтаал сонссондоо баярлах шиг. Сургуулийн самбарыг шинэчилснээс болж бүх ангиуд анги ангиараа зураг авхуулах хэрэг гарсан юм. Тавигдсаны дараа бүгд өөрсдийгөө харах гэсээр цугларсан байгаа нь энэ.
Хүүхдүүдийг цөөрсний дараа ангийн зургийг харвал нээрээ л их аятайхан гарч. Сэтгэлээсээ инээчихсэн байж л дээ. Бас өөрийгөө хэр их өөрчлөгдсөнийг харах гээд хуучин ангийнхантай авхуулсан зургаа авчирсан юм.
Хуучин зураг дээрх өөрийгөө хараад муухан инээв. Хамгийн захад суух илүүдэл жингээсээ болж нэгэн хүүд өдөр шөнөгүй дээрэлхүүлж байсан хөөрхий, 16 настай би. Миний өвчин эдгэрч, илүүдэл жингээсээ яг салахын өмнөх зураг байна. Хуучин ангийнхан маань бүгд жаргалтай нь аргагүй инээмсэглэж байх бол би ганцаар урвуу царайтай. Яаж ч инээх билээ. Камерын ард Чэнлэгийн ангийнхан байсан тул Чэнлэ болон түүний найз охин над руу ширтсээр байсан. Чэнлэ өнөөх хийл тоглодог охинтойгоо тэр явдлаас хойш удалгүй үерхсэн аж. Зурагчин намайг инээ гэж их олон удаа хэлж эвгүй байдалд оруулж байж билээ. Дээшлэхгүй байсан уруулыг би яах юм?
Шинэ зургийн яг хажуу талд байсан нөгөө ангийнхны зураг луу миний анхаарал сарниж хүлээн зөвшөөрмөөргүй байгаа ч Чэнлэг нүдээрээ хайж эхлэв. Эцэст нь надтай адил захад, хорвоогийн хамаг зовлонг өөртөө агуулсан гэмээр царайны хувиралтай нэгнийг оллоо.
Тэр зургийн доор хуучин зурагтайгаа харьцуулж харав. Өнгөрсөн дэх би болон одоогийн Чэнлэ адилхан байх чинь. Харин мэдээж одоогийн би өнгөрсөн дэх Чэнлэтэй адилхан жаргалтай байгаад бидний амьдрал орвонгоороо эргэсэн нь харагдаж байгаа юм.
-
Өвлийн улиралд ховор тохиох нар дулаанаар гийсэн өдрийг алдахгүйн тулд сургуулийн хүлэмжид суунгаа удахгүй шалгалт өгөх түүхийн хичээлээ уншиж байв. Гэнэт гутлын үдээс тайлагдсаныг мэдээд доошилтол өөр нэгэн хүн өмнө минь суугаад үдэж өгөх нь тэр. Өтгөн хар үсээ эмх замбараагүй байдлаар зассан Чэнлэ. Дахиад л Жун Чэнлэ.
Тэр дахиад л миний өмнө өвдөглөн суусан байлаа. Би цочсондоо хоёр гараа түүний мөрөн дээр тавьчихав. Чэнлэ үдэж дууссан ч үдээснээс тавилгүй газар ширтсэн хэвээр байсан юм.
Дотроо түүнийг над руу хараасай гэж хүсэж байгаагаа би нуумааргүй байна. Зүгээр л түүний нүдийг дахин гунигтай байгааг шалгахыг хүссэн юм гээд шалтаг тооччихъё.
YOU ARE READING
Wrong Time, Right Person
FanfictionЭнэ хайрын түүх биш. Буруу цагт учран биедээ төсөөлшгүй зүйлсийг ухааруулж, сургаснаараа зөв хүн болдог гэдгийг харуулахыг хичээсэн бяцхан түүх.