[16]

276 55 2
                                    

"Намайг бага ангид байхад дээд ангийн нэг ах байдаг байсан юм. Ер нь бол намайг дээрэлхдэг байсан ах"

Түүний эхний хэдэн өгүүлбэрээс хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлс сонссондоо, ангайх шахам "Үнэхээр үү?"

"Тийм ээ. Надаас мөнгө нэхэж, дэлгүүр лүү гүйлгэж, өөрөө баригдаж болохгүй гэсэн хар бараан зүйлээ надаар хийлгэдэг байсан. Жоохон байсан учраас түүнээс яаж мултрахаа мэдээгүй ээ. Нээх удалгүй бид бүр дотно болж эхэлсэн. Намайг яг төрсөн дүүгийн адилаар үздэг болсон юм... Гэхдээ тийм хүнтэй дотносоод ямар л олигтой зүйл сурав гэж"

Чэнлэ гэнэт ярихаа болиод намайг ширтэв. Би юу болсныг сонсох гээд байж ядаж байгаа тул "Тэгээд?"

"Ингэж хараад байвал үнсэлтээс өөр зүйл толгойд орж ирдэггүй ээ" гэхэд нь удаанаар доошлон хацар дээр нь үнстэл тэр жоохон хүүхэд шиг инээгээд "Тэр ахын найзалдаг бүлэг хүүхдүүд бүгдээрээ дээрэнгүй"

Тэр инээж байсан ч өөрийгөө хүчилж байгаа нь илт. Тэгээд л гэнэт үнсэлт хүссэн биз. Ойлгосон болохоос л би зөвшөөрснөөр бусдаар түүнийг ингэж шууд үнсэхгүй шүү дээ. Бараан дурсамжаа ярьж байх үед бид хэчнээн тайван байсан ч хоолой зангирч, нулимс урсахад бэлэн болдог. Тэгж байж л тэр муухай зүйлээсээ салж чаддаг байх. Нулимс унагааж дууссаныхаа дараах тайвширсан мэдрэмж ямар сайхан гээч?

"Бусдынхаа дээрэлхэж байгаа хүүхдийг надад харуулаад намайг сонголтоо өөрөө хий гэсэн. Сонголт нь чи бусдыг дээрэлх үгүй бол өөрөө дээрэлхүүл. Өнөөх алуурчин бол эсвэл алагд гэдэгтэй яг адилхан. Хэн нэгнийг доромжилж, сэтгэлийн алуурчин нь болохгүй л бол бусад бүх хүн надад тэгж хандана гэж заасан юм... Би яагаад түүнд тэгж их итгэснээ ойлгохгүй байна. Зүгээр л бүх зүйлээс айсан байх. Би тийм байдалд орох вий гээд"

Миний таамаглаж байсанчлан Чэнлэ ярихад хүндрэлтэй болж, байн байн санаа алдана. Нүдэнд нь тогтсон дуслууд нулимсан далайнх нь өчүүхэн хэсэг биз.

Би түүнийг үсийг илээд "Хэцүү байвал нэг бүрчлэн ярих хэрэггүй ээ"

Чэнлэ хэсэг хугацаанд нэмж ам нээсэнгүй. Нүд нь миний нүдийг сул тавихгүй хэрнэ нулимсаа зөнгөөр нь асгаруулна. Уруулаа жимийн, дуу гаргахгүйг хичээж байгаа нь их өрөвдөлтэй. Би түүний нулимсыг арчиж өгөнгөө "Зүгээр дээ, бүх зүйл зүгээр" гэх үгсийг олон давтамжтай хэлж байсан юм.

"Чэнлэ, намайг сонсооч"

Тэр уйлах зуураа хөмсгөө өргөхөд би "Бид урагшлах хэрэгтэй. Өнгөрсөн бол өнгөрсөн. Сайхан, муухай дурсамжууд хоёул өнгөрсөнд оршдог. Бидэнд байгаа 'одоо цаг' л бүх зүйл. Бид үүнийг удирдаж чадна. Ирээдүйг өнгөрсөнд үлдэх үед дахин муухай үе гэж дурсахгүйн тулд сайхнаар бүтээж болно, ойлгосон уу?" гэсэнд Чэнлэ толгой дохилоо.

Wrong Time, Right PersonWhere stories live. Discover now