[2]

328 63 5
                                    

"Ирж байна, ирж байна"

"Царайлаг юм аа"

Жагсан зогссон охидын хажуугаар зөрөх манай сургуулийн захирлын хүү гэгч царайлаг, баян, чадахгүй зүйл байхгүйн дээр дээрэлхүү Тяню гэх хөвгүүнд бүгд анхаарлаа хандуулна. Ямар бардам хийгээд өөртөө итгэлтэй гэдгийг нь тэд шивнэлдэн яриад ханахгүй гээч. Манай сургуулийн хамгийн нэр хүндтэй хүн бол тэр. Харин миний хувьд тэр дунд сургуулийн үеийн Чэнлэ. Алдартай ч түүний хараанд өртвөл түүнээс алдартай болно гэсэн үг. Хэрхэн дээрэлхүүлсэн, хэрхэн зодуулж, юу гэж хараалгуулсан, зүгээр л тэр хүний боол мэт амьдарч байгаа хүүхдийг тэд баясалтай гэх чинь ярих болно.

Түүн рүү харж зүрхэлдэггүй ч найзыгаа ирэхийг хүлээж байсан тул хаалга харуулдан зогсохоос өөр арга алга. Харин хаалгаар Чэнлэ өмднийхөө халаасанд гараа хийсээр, төв царайлан, Тяню шиг бардам төрхтэй алхан орж ирэв. Урдах замаа харж байгаа эсэхийг нь мэдэхгүй юм. Өөрийн ирээдүйг ширтэж байгаа юм шиг итгэлтэй алхахыг нь яана.

Чэнлэ Тянюг араас нь мөрлөчхөөд юу ч болоогүй мэт урагш жигд алхсанд ойр зуурын шивнэлдээ бүгд арилав.

"Замаа хараач!" Тяню бухимдалтайгаар хашхичих бөгөөд Чэнлэ тоолгүй цааш явахад дахин "Хөөе!"

Энэ бол том зүйл. Хэн ч хааны дээдээр хүндлэгддэг Тянюг мөрлөх зориг зүрхгүй. Магадгүй Чэнлэд л байгаа байх. Бусдын нүдээр тэд хоёул царайлаг, баян, ухаалаг, өөртөө итгэлтэй, төгс хүмүүс. Харин миний нүдээр тэд өөрсдийгөө хүчтэй болгож мэдрэхийн тулд бусдыг албаар сул дорой болгодог, нэг үгээр бол аймшигтай хүмүүс.

Тянюд нэр хүнд, түүнийг өмгөөлөх хүмүүс сургуулиар дүүрэн байгаа бол Чэнлэд энд хэн ч үгүй. Түүнийг нууцхан догь гэдгийг ярилцдаг хүмүүс байж магадгүй л юм. Гэхдээ үүнд тэдний хамгийн том ялгаа оршиж байгаа юм. Чэнлэг анх ирэхэд бүгд түүнийг сонирхож байсан ч тэр үргэлж ганцаар байдаг бардам нэгний дүр зургаар шилжиж ирсэн. Миний мэдэх Чэнлэгээс өөр нэгэн. Түүнийг яагаад шилжиж ирсэн болон яагаад тэс өөр зан араншинтай байгааг мэдэх юм алга. Гэвч мэдээж одоо хүртэл түүний дотор аймшигтай нэгэн нуугдаж байгаа биз.

-

Зивей зурсан зургаа над руу харуулаад "Ямар байна?" гэж асуухдаа өөрийг нь магтаасай гэж хүсэж байгаа нь илт.

Би муухан инээгээд "Гоё байна аа..." гэхэд Зивейгийн царай барайгаад ирэв.

Wrong Time, Right PersonDove le storie prendono vita. Scoprilo ora