Эргэж хараад Чэнлэгийн сэтгэл татам төрхтэй нүүр тулахдаа өөрийн мэдэлгүй уруулаа хазчихав. Бодож байсан асуултаа шуудхан асууж орхилоо. Буруудах зүйл байхгүй шүү дээ. Мэдмээр байгаа зүйл байвал асууж, хэлмээр санагдсан үгсээ хэлэх хэрэгтэй.
"Бид гэж яг хэн юм? Бид гэж юу юм бэ?"
Чэнлэ хэсэг бодож байснаа "Чи юу байлгамаар байна? Чиний хүссэн зүйл байцгаая"
Би юу хүсэж байгаагаа мэдэхгүй ээ, Чэнлэ. Саяхан л чамд муу зүйл санахгүй гэдгээ арай ядан шийдэж байхад.
Түүнийг ширтэж байна гэж бодсон ч сүүлдээ зөвхөн түүний уруулыг ширтээд байгаагаа ойлгов. Энэ чинь ямар мэдрэмж билээ? Хүний уруулыг ширтмээр санагдах нь юуны шинж тэмдэг юм бэ дээ?
Чэнлэ миний нуруугаар гараа гүйлгээд өөртөө татахад гар минь байх ёстой газартаа ирсэн мэт түүний цээжнээс түшлээ. Одоо би түүний нүд рүү ширтэж байна. Харин Чэнлэ миний уруул руу. Түүний нүд нойрмог хүнийх шиг харагдах бөгөөд над руу бага багаар дөхлөө. Гэсэн ч би энэ харцыг нойр хүрсэн хүнийх биш гэдгийг мэднэ.
Түүний уруул миний уруул дээр нэг удаа зөөлөн буучхаад зөвшөөрөл авах гэсэн мэт хэсэг азнав. Миний ухаан санаа самууран, нүдэнд зөвхөн түүний уруул үзэгдэж, өөр зүйл огт хэрэггүй мэт санагдана.
Энэ удаад би түүнд эхэлж шүргэсэн ба шүргэх төдийд тэр намайг үнсэж эхлэв. Түүний гар надад төсөөлмөөргүй зөөлнөөр хүрч илбэнэ. Намайг тэр бүхнээс хайрлан энхрийлж байгааг хором, секундээс бага хугацаа болгонд би мэдэрч байх ажээ.
Бид юунд ч яараагүй гэсэн шиг удаанаар нэгнээ үнсэнэ. Нойтон чимээ сонсогдож, хаа нэгтээ мэдрэмжийн оч ээлж дараатай асах мөч бүрд хөмсөг зангирах юм. Бидний дулаан амьсгал биднийг бүрхэж аван, гадны хүн нэвтэрч чадамгүй оромж үүсгэнэ. Чэнлэ улам намайг өөртөө наах нь яг л удахгүй би түүнтэй нэгдэн, бид нэг биед орших хоёр сэтгэл болчих юм шиг.
Түүний гар үргэлж хүйтэн байдгийг мэдсэн тул дулаацуулж өгмөөр санагдана. Үргэлж арзайдаг үсийг нь ч засаж өгсөөр санагдах аж.
Энэ мөчид би түүнд бүгдийг хийж өгмөөр байна. Хамаг хайр халамжаа түүнд өгөөд өөрөө хоосон үлдсэн ч харамсахааргүй тийм их хүсэл тэмүүлэл надаас ундрах шиг.
Ингэж болно гэж үү?
Яагаад болохгүй гэж?
Болно. Болохгүй. Болно. Болохгүй. Болно. Болохгүй.
YOU ARE READING
Wrong Time, Right Person
FanfictionЭнэ хайрын түүх биш. Буруу цагт учран биедээ төсөөлшгүй зүйлсийг ухааруулж, сургаснаараа зөв хүн болдог гэдгийг харуулахыг хичээсэн бяцхан түүх.