[5]

298 62 5
                                    

"Сургуульд нь ямар нэгэн асуудал гараагүй биз?" Ээжийн утасны цаанаас асуусан асуултад "Үгүй дээ, болсон ч би өөрийгөө хамгаалж чадна"

"Энийг сонсохыг хүсэхгүй байгааг мэднэ л дээ. Гэхдээ... Нөгөө Жун Чэнлэг хүүг өөр хот руу шилжсэн гэж ярьж байна лээ, бүр чиний байгаа хот руу"

Ээжид түүнтэй нэг сургуульд сурч байгаа гэвэл санаа нь зовоод би дахин шилжих хэрэг болно. Чимээгүй байсан нь дээр байх.

"Үгүй байх аа. Үнэн байсан ч зүгээр ээ. Битгий санаа зов, ээж ээ"

"Аав, ээж нь их сайн хүмүүс юм аа. Үргэлж утсаар ярьж, бэлэг сэлд явуулаад байхаар санаа зовох юм"

Тийм ээ, Чэнлэгийн эцэг, эх үнэхээр сайн хүмүүс байсан. Хүүгийнхээ өмнөөс ямар их харамсаж байгаагаа хэрхэн илэрхийлснийг би одоо хүртэл санадаг юм.

Өрөөний хамтрагч маань орж ирээд "Чамайг сургалтын менежер дуудуулж байна" гэсэн тул ээжтэй хэсэг ярьж байгаад өрөөнөөсөө гарав. Амралтын өдрөөр гадагш гарч чадаагүй тул гарах хүсэл улам төрнө. Манай улсын ихэнх сургуулиуд хатуу дүрэмтэй тул ихэнх дотуур байртай сургуулиуд сурагчдаа зөвхөн бямба гарагт гадагш гарахыг зөвшөөрдөг юм. Хэрэв онцын шаардлагагүй бол шүү дээ. Гэтэл өнөөдөр дөнгөж даваа гараг.

Сургалтын менежерийн өрөөний өмнө ирэхэд Чэнлэ хаалганы гадна зогсож байв. Би нүдээ эргэлдүүлсээр өөр тийш харан зогсох ба удахгүй дотроос биднийг орохыг хүслээ. Бас яагаад Чэнлэтэй хамт гэж?

"Алив, сууцгаа. Та 2 энэ жил шилжиж ирсэн учраас мэдээлэл засах гэсэн юм. Асуудалд орсон хэрэг биш" гэсээр сургалтын менежер хөхрөв. Тэр бичиг, цаас уншсаар "Та 2 хоёулаа Шанхайгаас шилжиж ирсэн юм байна. Гэр бүл нь Шанхайд амьдардаг гэсэн үг биз дээ?"

Бид хоёул зэрэг "Тийм ээ"

Түүний "Ли Минжу, Шанхай. Жун Чэнлэ, Шанхай" гэж бувтнахыг сонсоод нүдээ тас анив. Чэнлэ намайг одоо танихгүй байхын арга байхгүй. Ли Минжу, Шанхайгаас ирсэн, энэ жил шилжиж ирсэн, гэр бүл нь Шанхайд амьдардаг. Тэр хэдийн намайг танил харагдаж байна гэж хүртэл хэлсэн шүү дээ.

Биднээс өөр хэд, хэдэн асуулт асуусны дараа явахыг зөвшөөрөхөд би хамаг хурдаараа өрөөнөөс гаран, гүйн шахам цааш явав. Чэнлэг миний араас ирж байна гэдгийг мэдэрсэн, гүйж байгаа гэдгийг нь ч бас.

Тэр намайг гүйцэж ирээд, миний тохой хэсгээс барьж аван өөр лүүгээ харуулав. Би түүн рүү харах хүсэлгүй байсан тул доош харан зогслоо.

Wrong Time, Right PersonDonde viven las historias. Descúbrelo ahora