[12]

333 56 4
                                    

Өнгөрсөнд

Ангид шинэ охин шилжиж ирэв. Онц гойд зүйл үгүй эгэл жирийн охин байлаа. Бусад хүүхдүүдтэй нийлж, намайг дээрэлхдэг хүүхдүүдийг магтан дуулах нэгэн биз гэсээр нээх их ач холбогдол өгсөнгүй. Гэхдээ тэр өөр байсан, тэс өөр.

Намайг Чэнлэгээс өмөөрөн урд минь гарч зогссон анхны хүн шилжиж ирсэн Чэнлэгийн хийж байсан ёс бус үйлдлийн талаар юу ч мэдэхгүй охин. Тэр намайг хамгаалсан, бусад хүүхдүүдэд үнэн төрхийг ойлгуулах гэж хичээсэн, тэгснээр хэд хэд нь ойлгосон юм, надтай ярилцах гэж оролдсон. Тэр яг зөв цагтаа гарч ирсэн миний хамгаалагч сахиусан тэнгэр байв. Харамсалтай нь би хэрхэн зөв түүнтэй харьцахаа ойлгоогүй явсан. Хүнд дээрэлхүүлж байгаа хүн ямар ч цог золбоогүй, өөртөө итгэлгүй, хүнтэй ярилцах хүсэлгүй, хэцүү байдлаасаа гаргахыг хүртэл оролдохоо больчихсон байдаг. Тэдний аз жаргал хийгээд бүх сэтгэл хөдлөлийг дээрэлхдэг нэгэн нь хуурмаг байдлаар удирдаг нь хамгийн хэцүү зүйл.

Тэр намайг зоригтой байхыг хүсэж, ээж ааваасаа тусламж гуйн Чэнлэ шиг хүмүүсээс хурдхан салах хэрэгтэй гэж өчнөөн олон удаа зөвлөсөн. Гэвч би сүүлдээ түүнээс хүртэл зайгаа барих сонголт хийсэн дээ. Гэхдээ өөрийгөө яаж буруутгах билээ? Бие, сэтгэлээрээ зовлонг нь амсчхаад.

Нэгэн өдөр хичээлдээ явах гээд өрөөнөөсөө гарах гэтэл гэрт тэр охин сууж байв. Аав, ээж намайг өрөвдсөн нүдээр харж шуудхан нулимс дуслуулсан сан. Тэр өдрөөс хойш би хичээлдээ яваагүй. Гэрээрээ хичээлээ судалж, тусдаа эцсийн шалгалтаа өгөхийг багш нар зөвшөөрсөн. Чэнлэгийн гэрийнхэн үнэнийг мэдэж биднээс хэд дахин ч уучлал гуйж ирсэн юм бэ дээ? Гэхдээ би зөвхөн Чэнлэтэй биеэр уулзахаас татгалзсан. Түүний царайг дахиж харах хүч үнэхээр байгаагүй юм.

Хичээл амрах үеэр өвчин маань бүрэн эдгэж байгааг эмчээс сонссон даруй дасгал хөдөлгөөн идэвхтэй хийж эхэлсэн. Би багаасаа эрүүл хоол иддэг байсан тул өнөөх айхтар өвчин арилсны дараа хэдхэн сар тогтмол дасгал хийгээд л илүүдэл жингээсээ салсан аж.

Тэр зун гадаад төрх хийгээд дотоод сэтгэхүй ч огцом өөрчлөгдсөн. Би тэр бүхнийг давж гарснаараа илүү хүчтэй, бие даасан нэгэн болж хувирсан шүү! Тийм учраас шинэ эхлэлдээ хөл тавих гэсээр тэр хотыг орхин, илүү урт сургалттай, сайн сургуульд ирсэн орлоо.

Инээд алдан шинэ сургуульдаа хөл тавив уу үгүй юү Жун Чэнлэг харсандаа би зогтуссан. Тэр харин гунигтай нүдээ нуулгүй намайг таниагүй зөрж явсан даа. Түүнийг дахиж асуудал тарьсан ч өөрийгөө аваад гарч чадна гэж итгэсэн тул миний шинэ эхлэл сайхнаар эхэлсэн юм санж.

Wrong Time, Right PersonWhere stories live. Discover now