Teaser

63 12 0
                                    

Өдөр хоногууд яг л эвдэрсэн пянз тоглуулагчид байх зурагдсан пянз мэт...дахин дахин эхэлж бас үргэлжилнэ. Өрөөний минь цонхоор нэвт үлээх салхинд саарал хөшиг дарвин нахилзаж, чимээгүй  гэхэд дэндүү чимээгүй байв.

Гэвч энэ хэт гүм цаг хугацаа миний галзууралд улам ойртох нэг шалтгаан.

Чив чимээгүй өрөөн дотор, зүгээр л шалан дээр замбараагүй хэвтэх намайг толгой дотроо дэвхцэн хашхичиж, цөхрөнгөө бараад уйлж байгааг хэн ч мэдэхгүй гээд бодоод үз...инээдтэй байгаа биз?

Миний, бидний сэтгэл ийм хэврэг байна гэж би мэдсэнгүй...

《Шаазан Түүхүүд: Арван нэгэн өдрийн бодол》Where stories live. Discover now