sixth day

27 8 0
                                    

Эрдэнэ шишийн талбайд аюул нүүрлэжээ. Хэрээнүүд талбайг нүхлэн энд тэнд нь нисэлдэж бас гуагалав. Хатаж шарласан эрдэнэ шишний өвснүүд салхинд гунигтай яа бөхөлзөж, тариачин эр хэрээнүүдийг хөөх гэж үйлээ үзэн аахилна. Амь залгуулах эрдэнэ шиш нь ургахгүй, дахиж шинээр эхлэх мөнгөгүй...хөөрхий тариачин эр. Тасралтгүй гуагачих хон хэрээ шатам халуун нарны аясаар үлээх бүлээн салхинд эгээтэй л галзууруулам бас бачууруулам.

Би гэнэт түүнийг санав. Тэр киног. Тэр киног дуустал нь үзээгүй, яагаад ч юм унтраагаад унтчихснаа л санаж байна. Харин тэр эхний хэсэгт хэчнээн их гунигтай санагдсаныг нуух юун. Тэр эрд юу тохиолдсон бол? Ургац хурааж чадсан болов уу?
Сүрлэн мануухай босгоод эрдэнэ шишийн талбайгаа хамгаалсан болов уу? Сүүдрээс нь айгаад талбайдаа зүглээ ч үгүй юм болов уу...

Би санаж байна. Тэр эрийн эргэн тойронд байх айдас түгшүүр зүрхний цохилт шиг улам л хурдасч, юу болоод буйг ч ухах тэнхэлгүй цагийн давчууг гайхна. Айдас түгшүүр гэдэг...бяцхан охины залбирал зүрхэнд нь нулимс хуртал жингэнэж, царцааны шаагих чимээ хов хоосон юу ч байхгүй ил захидлын  шаргал цаас шиг мэдрэмж төрүүлж байв. Яг л Калифорнийн хөдөө дэх  шаргал агаар, авга эгч Синдитэй авхуулсан дээр үеийн поларойд зурган дахь арын эгнээний танихгүй хүү шиг. Зуны дунд сарын нар шарж, агаар хүртэл халуун бас харагдах бүх л зүйл шаргал туяа орсон харагдахыг...бор цаастай илгээмжийг задлаад шаргал цаастай ил захидал олохыг...чи ойлгож байна уу?

Ер нь намайг дуулж байна уу? Би юу гэв?

Энд намайг сонсох хэн нэгэн бий билүү? Надаас өөр эсвэл салхинд дэрчигнэх жаахан мөчирнүүдээс өөр юу ч алга шүү дээ...тийм биз? Гуниг минь.

Өнөөдөр их хөгжилтэй өнгөрлөө. Би эхлэлийг нь үзсэн киногоо санаж, түүний тухай бодлоо. Хэдий нь утгаа алдаж хоосорсон толгойд минь хэдэн цаг эргэлдсэн тариачин эр бас хөдөө нутаг. Шинэлэг байлаа...

《Шаазан Түүхүүд: Арван нэгэн өдрийн бодол》Where stories live. Discover now