eleventh day

19 7 0
                                    

Миний буруу. Энэ бүгд миний буруу. Инээдэмтэй тохуутай адгийн мэдрэмжээ өөртөө наасан миний буруу. Намайг гомдоочхоод, аргадаж тайтгаруулж сэтгэлийг минь татаагүй. Тэд. Гэхдээ энэ тэдний буруу биш шүү дээ. Тэднээс болсон юм биш...

Эдгээр өдөр хоногууд яг л эвдэрсэн пянз тоглуулагчид байх зурагдсан пянз мэт...дахин дахин эхэлж бас үргэлжилнэ. Өрөөний минь цонхоор нэвт үлээх салхинд саарал хөшиг дарвин нахилзаж, чимээгүй  гэхэд дэндүү чимээгүй байв.

Гэвч энэ хэт гүм цаг хугацаа миний галзууралд улам ойртох нэг шалтгаан.

Чив чимээгүй өрөөн дотор, зүгээр л шалан дээр замбараагүй хэвтэх намайг толгой дотроо дэвхцэн хашхичиж, цөхрөнгөө бараад уйлж байгааг хэн ч мэдэхгүй гээд бодоод үз...инээдтэй байгаа биз?

Миний, бидний сэтгэл ийм хэврэг байна гэж би мэдсэнгүй...
Арчаагүй хөнгөн бодолд хөтлөгдөн өөрийгөө ийнхүү үгүй хийж байгаа нь итгэхийн аргагүй...хөөрхийлэлтэй явдал. Өөрийгөө хайрлаагүй нь, гаргуунд гаргаж хөсөр хаясан нь миний буруу. Намайг уучлаарай.

Яалт үгүй би өнөөдрийг давж гарч чадашгүй нь. Баяртай.

Дөрвөлжин модон сандал шал түшин тог хийн унахад агаарт хэн нэгний хөл дүүжлэгдэх мэт савлав. Өрөөний цонхоор тусах нарны гэрэл аажмаар улам хурц болж, нар үүлэн чөлөөний завсраар ил гарсан нь энэ байлаа. Саяхан татсан тамхины ишнээс эхүүн гашуун утаа удаанаар уугисаар унтарна. Тэр дахин хэзээ ч мэдрэхгүй. Дахин хэзээ ч шөнийн хавирган сарыг бахдан ширтэж санаа алдахгүй. Харин түүнийг хэн нэгэн хэзээ нэг өдөр олж харах мөч тохиох юм бол тэр нь магад олон жил өнгөрсний хойно л байх авай.

🎉 You've finished reading 《Шаазан Түүхүүд: Арван нэгэн өдрийн бодол》 🎉
《Шаазан Түүхүүд: Арван нэгэн өдрийн бодол》Where stories live. Discover now