Маргааш нь Сынчол бид хоёр хичээлийн дараа үлдэн багшаас миний утсыг гуйхаар боллоо. Биднийг орохоос өмнө тэр төлөвлөгөө маягийн зүйлээ надад хэлсэн бөгөөд тэр нь тийм ч таатай зүйл байсангүй.
Одоо таалагдахгүй гээд ч яах билээ дээ?
Багшийн өрөө рүү ороход багш урдаа зөндөө цаас овоолчихсон сууж байх ба биднийг юу хийж байгааг асуух нь мэдээж.
Сынчол багш руу инээгээд" Багшаа, Сана нэг сайн мэдээ хэлсэн. Удахгүй болох зугаалгын бүх ажлыг Сана бид хоёр хувааж хийнэ. Найзуудаа бас авчирч байгаад хурдхан шиг дуусгах байгаа юм л даа. Даанч Сана утасгүй болохоор зарим зүйлс дээр их алдагдалтай байх гээд байдаг." гэх төдийд л аашны тулам чинь шүүгээнээсээ утсыг минь гаргаад ширээн дээр тавив.
Би яг утсаа авах гэж байтал өнөө багш чинь булааж аваад" Бү Сана, дахиад хичээлийн үеэр утсаар тоглох юм бол эцэг эхтэй чинь ярина шүү." хэмээнэ. Би ч багшийг баахан худал магтаж, тэврэхээс наагуур болон байж утсаа авах аж.
Багш бидэн рүү чухалчилж харан" Та хоёрт итгэж байгаа шүү. Би маргааш эцэг эхийн хурал хийгээд мөнгөө хурааж авна. За за, одоо харьцгаа." гэхэд бид хурдан гэг чинь гарлаа.
Сынчол бид хоёр баярласаар л өнөөх түргэн хоолны газар луугаа хурдан, хурдан алхана. Тэрээр түрүүлж яриа өдөх бөгөөд" Ингэхэд чи тийм л их уйдаад байгаа юм уу? Эсвэл жинхэнээсээ Жонханыг ялна гэж бодоод байгаа юм уу?" ийн нааш харсаар хэлэхэд нь би их энгийнээр хариуллаа.
"Харж бай. Асуултын чинь хариулт удахгүй гарч ирнэ."
Биднийг орж ирэхэд Жүн Жихүн ч бас хамт байх агаад юу хийж байгааг нь асуувал Жихүн малийтлаа инээн" Pro Kagura-чин аниагаа дэмжихээр сүүлийн цагаасаа зугтаад ирлээ. За амжилт хүсээд ч яахав, ялахаас хойш. Ямартай ч боолтой болчихоод бид хоёрыгоо зарж тэнэгтэв." гэнэ.
YOU ARE READING
CAWTTH : My An+Vil
Fanfiction-Чиний царай тэр тусмаа нүд, хоолой гээд бүх л зүйл чинь сахиусан тэнгэр шиг. Гэхдээ чи өөрөө зальтай, сахилгагүй, хэрүүлч гээд л яг чөтгөрийнх мэт. Тиймээс чи миний сахиусан+чөтгөр болох уу? ___________ ✍︎Started: 2021.07.27 ✍︎Completed: 2021.08.2...