Өнөөдөр дүү бид хоёрын анги зэрэг хурал хийж байгаа ба манай ангийн хурал руу уламжлалт ёсоор ээж орох ёстой. Хичээлийн цаг дуусаж цэвэрлэгээгээ хийгээд, Жонхан бид хоёр л ангид үлдэв. Жонхан ч бас ээжийгээ хүлээж байгаа учир нэг мөсөн одоо хичээл заагаад өгье гэхээр нь яах ч аргагүй зөвшөөрлөө.
Түүний зааж байгаа арга барил нь ч мөн таарч дээ. Би заримдаа боддог. Жонхан бид хоёр өмнөх амьдралдаа яг дайснууд байсан байхаа. Тэгээд нэгнийгээ зэрэг алаад насан туршдаа ингэж хэрэлдэх заяатай болоо биз.
"Хөөе баавгай минь таван минутын дотор наад тэгшитгэлээ бод!"
"Бодох гээд л үзгээ барьж байгаа биздээ! Би чамд одоо жинхэнэ бодож харуулна за." гээд мэдрэмжээрээ хэдэн тоонуудыг нэмж хасан түүнд үзүүлтэл нөгөөдөх чинь нааш хараад асууна.
"Чи энийг яаж бодсон юм?"
"Наад Х чинь энэ бодлогод шал хэрэггүй юм байна лээ. Эмэгтэй хүн гэдэг чинь мэдрэмжээ дагах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр нь гоё харагдсан тоонуудаа нэмээд хасчихсан."
Тэрээр үгийг минь сонсчхоод дэвтэр лүү минь хэсэг ширтэж байгаад гэнэт чанга, чанга инээгээд унав. Жонхан хажууд ирж суугаад" За мэдрэмжээ дагагч минь, одооноос тархиа дага ойлгосон уу? Энэ тэгшитгэл гэдэг чинь..." бүх зүйлийг нь нарийн тайлбарлаж өгөх бөгөөд бид ч хичээл хийгээд багагүй цагийг өнгөрөөлөө. Гэхдээ ихэнх цаг нь бидний дуусашгүй хэрүүлд явчихсан л даа.
Биднийг ангиар хөрвөөж байхад хурал ч дуусан Жонхан ч ээжтэйгээ цааш явна. Удалгүй ээж намайг машиндаа хүлээж бай гэхээр нь залхуурсан чигтээ сургуулиас гарав. Яг машиныхаа урд явж байтал Жонхан зөрөхдөө" Баяртай, Сана. Өнөөдөр хөгжилтэй байлаа." гэх нь тэр.
Би ч түүнийг яасан гэдгийг ойлгоогүй ээ.
Машин руугаа ортол аав бага зэрэг хөмсгөө зангидаад" Энэ хэн юм?" гэлээ. Манай аав ч бас их хартай хүн шүү. Сынгваныг найз охинтой болоход нь баярладаг ч, надад бол эсрэгээрээ ханддаг.
YOU ARE READING
CAWTTH : My An+Vil
Fanfictie-Чиний царай тэр тусмаа нүд, хоолой гээд бүх л зүйл чинь сахиусан тэнгэр шиг. Гэхдээ чи өөрөө зальтай, сахилгагүй, хэрүүлч гээд л яг чөтгөрийнх мэт. Тиймээс чи миний сахиусан+чөтгөр болох уу? ___________ ✍︎Started: 2021.07.27 ✍︎Completed: 2021.08.2...