"Би уг нь Санад хоол хийсэн юмсан, Чүэ Сынчол! Юн Жонхан! Хун Жисү!" Гюүри гартаа байх том хоолны халбагаараа тэр гурвын толгойг нэг, нэг тоншингоо ийн хэлнэ.
Сүүлд болсон явдлаас хойш би их чимээгүй байсан болохоос амьд шүү. Юу болсон бэ гэвэл хэт их даарснаас үүдэлтэйгээр хүйтэнд их мэдрэмтгий болж, хөл маань ч цочролд орчихсон тул эмчийн хяналтанд байгаа. Өдөр болгон хөлийнхөө хурууг хөдөлгөх гэж тэмцэж байгаа хүний хувьд хэлэхэд" Хөлөө хайрлаж байгаарай!".
Саяхныг хүртэл халуун савтай хоолыг Жисү, Сынчол хоёртой хуваан ховдоглож байсан Жонхан усаа балгасаар" Сана надтай үерхэх юм чинь зүгээрээ. Надаас харамлахгүй" гэдэг шүү. Яасан том бурдаг чөтгөр вэ?
Гюүригийн гарт байх халбагыг шүүрээд түүнийг цохих гэж далайтал нөгөөх чинь Жисүгийн ард орсоор" Хөөе хөөе хөөе. Наад халбага чинь хүн зодох биш хоол аягалах зориулалттай. Тэглээч хүнд тоогдчихоор царайтай ч юм шиг. Зүгээр надад баярлаад үерхэ за юу!" хэмээх нь тэр. Бараг зодлоо!
Энэ муу бол хоёулхнаа байхдаа хөөрхөн ч үерхэх санал тавьж чадахгүй юм байна л даа. Аягүй бол хүн загнаад, баавгайгаар нь дуудах байлгүй. Үгүй ээ ер нь, энэ нэг сонин юм чинь яагаад хөөрхөн харагдаад байгаа юм бол?
Харахаар л хайр хүрээд, тэгснээ уур ч хүрэх шиг. Өмнө нь Мингюүг харахдаа инээж мишээгээд л байсан байж. Жонханыг харахаар дургүй хүрээд, бүр цөм цохимоор санагдаад байх юм. Тэгснээ хөөж явуулахаараа санаад ч байх шиг. Бү Сана гуай, битгий давраад байгаарай!
Намайг бодолдоо тэнэгтэх хойгуур Сынчол Гюүри хоёр аль хэдийнээ гадагш гарсан ба өрөөнд Жисү Жонхан бид гурав л үлджээ. Өөрийг нь дотроо харааж байгааг ч мэдэхгүй байж Жонхан тэнэг юм шиг хөөрхөн гэг чинь малийснаа мөрөөдлөө ярьж гэнэ. Яагаад миний үгсийн сөнд хөөрхөн гэдэг үг багтчихаа вэ?
"Нээрээ үерхэх юм уу, Сана-ши? Харцнаас чинь харвал намайг харааж байгаа л бололтой. Гэхдээ л эсэргүүцэхгүй байгааг бодвол дуртай л юм-"
YOU ARE READING
CAWTTH : My An+Vil
Fanfic-Чиний царай тэр тусмаа нүд, хоолой гээд бүх л зүйл чинь сахиусан тэнгэр шиг. Гэхдээ чи өөрөө зальтай, сахилгагүй, хэрүүлч гээд л яг чөтгөрийнх мэт. Тиймээс чи миний сахиусан+чөтгөр болох уу? ___________ ✍︎Started: 2021.07.27 ✍︎Completed: 2021.08.2...