4. Ахаа, чихэнд чинь үг хэлье!

381 85 6
                                    

Зугаалгын өмнөх өдөр ч ирэн бид дөрөв уулзалдах аж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Зугаалгын өмнөх өдөр ч ирэн бид дөрөв уулзалдах аж. Жисү надтай явахыг үнэхээр хүссэн ч Сынчол яагаад ч юм зөвшөөрсөнгүй. Түүнийг чихэдсээр тэдний машин хөдөллөө. Жисү цонхоо онгойлгон толгойгоо гаргаад" Сана-яа, салъя гээд салсангүй. Салаа замын... ЯАЯ СЫНЧОЛОО ЦОНХОО БУУЛГААЧЭЭ" гэх нь сонсогдоно.

Жонхан нааш хараад" Тэр ч бүр дурлалдаа сохорлоо." гэж хэлсэн нь надад их л сонирхолтой санагдлаа. Жонхан ч дурлал гэж мэддэг бололтой. Ахлах ангид орох мөчөөс эхлээд хажууд нь сууж байхад ерөөсөө охин ширтэхгүй юм. Нэг юм олж аваад уураа түүнд гаргадаг болоосой, бурхан минь.

Би машиндаа суун жагсаалтаа харах ба Жонхан ч удалгүй жолооныхоо ард ирнэ.

"Юу вэ? Бид дөнгөж арван долоотой. Дээрээс нь чамайг жолооны үнэмлэхтэй гэж бодохгүй л байна шүү."

"Тэгвэл чи такси барь. Уг нь зардал бага гарах үүднээс чамайг амаа татаад бүсээ зүүхийг уриалмаар л байна. Би тав тоолохын дотор гарахгүй бол хөдөллөө шүү." Жонхан машинаа асаангаа тав хүртэл удаанаар тоолоод дуусах төдийд л машин нь хөдлөв.

Зам сийрэг байсан болоод ч тэр үү, их л хурдан худалдааныхаа төв дээр ирлээ. Бид дэлгүүрт орж ирэн тэр тэргээ түрэх бол би жагсаалтуудаа уншин хамт сонголцоно. Гэхдээ би ч гэж дээ ихэнхийг нь Жонхан л сонгож явна чааваас.

Би чинь амттанаас өөр хүнсийг бараг л шагайж хардаггүй хүн шүү дээ. Ээж хүнсээ цуглуулахдаа арай мэдрэмжтэйг нь авч явна гээд Сынгваныг дагуулдаг юм чинь яаж ч шагайх вэ дээ.

Бид нилээн ийш тийш хүнд тэрэг түрсэн ба Жонхан ядарч байгаа бололтой тэргээ налаад юу ч дуугарахгүй байв. Би тэргийг нь аваад түрдэг баатар болчихъё гэсэн чинь ёстой гонжийн жор, голионы баас боллоо. Аргагүй ээ, хорин хэдэн хүний хоол хүнс дотор нь байгаа тэрэг юм чинь яаж хөнгөхөн байна гэж.

CAWTTH : My An+VilWhere stories live. Discover now