Дэлхийн нэг талд хүмүүс энэхүү зөөлөн бөгөөд намуухан цастай шөнөд дурладаг бол нөгөө талд энэ үнэхээр түгшүүрт шөнө болон хувирсан. Тэрхүү түгшүүрт шөнийг туулах хүмүүсийн нэг болох Жисү Санаг хайхаар хотоос гарах гэж байснаа гэнэт л замаасаа хазайн зогслоо. Утсаа гаргаж ирэн асаахад Санагийн зураг угтах бөгөөд энэ нь түүнийг нэг зүйлд эргэцүүлэхэд хүргэв.
Өөрийгөө бодохыг хүсэж байгаа ч, энэ зураг намайг үргэлж гацаадаг. Хүн бүхэнд хайрлагдах алдартны биш эгэл жирийн ахлах сургуулийн сурагчийн зураг боловч надад үнэ цэнтэй санагдах нэгний инээмсэглэл шингэсэн зураг учир. Нэг л мэдэхэд өөрийнхөө жаргалд биш, түүний жаргалд шунадаг болчхож...
Жисү зургаа харан инээх аядснаа болин хэн нэгэн рүү залгасаар" Ах чинь үүнийг мэдвэл яах бол, Юн Жихан?" хэмээн жуумалзав.
Утасны цаана байх охин түүнд л сонсогдохоор" Өөрт нь биш дүүгийнх нь болзоот хөвгүүнд сайн байсныг мэдвэл Сана биш ах л алга болох байсныг мэднэ биз дээ? Надад Бү Сана биш ах чухал. Бас сайн охин чинь энэ өвлийн хүйтэнд хөдлөө. Хурдхан шиг манай лагер луу оч!" ийн хэлчихээд утсаа таслах аж.
Тэрээр Сынгванд хэн түүнийг хорлосон, одоо Санагийн араас явах гэж буйгаа хэлээд хэсэг ажна. Дараа нь Жонхан руу юм бичих гэж байснаа болин, урд суух жолоочийгоо үргэлжлүүлээд яв гэсэн нь шийдвэрээ өөрчилсний илрэл ажээ.
"Би нэг удаа зай тавьж өглөө. Тэсэхгүй нь ээ. Би чамайг хамгаалъя."
YOU ARE READING
CAWTTH : My An+Vil
Hayran Kurgu-Чиний царай тэр тусмаа нүд, хоолой гээд бүх л зүйл чинь сахиусан тэнгэр шиг. Гэхдээ чи өөрөө зальтай, сахилгагүй, хэрүүлч гээд л яг чөтгөрийнх мэт. Тиймээс чи миний сахиусан+чөтгөр болох уу? ___________ ✍︎Started: 2021.07.27 ✍︎Completed: 2021.08.2...