"ТЭГВЭЛ БИ ТӨМС ИДМЭЭР БАЙНА ЗА!" гэх хэн нэгний хоолойг сонсохдоо би шууд л арагшаа харав. Жонхан тэдний хажууд байх ба инээсээр" Нээрээ шүү, Жина ойрд нүүрэндээ төмсний нухаш түрхээд манай төмс дуусчихсан." гэхэд нь тэнд байх хүмүүс наргиа байсан болохоор инээнэ.
Гэхдээ надад инээдтэй биш байна. Түүнийг жинхэнээсээ надтай болзохыг хүссэн юм байхдаа л гэж бодсон шүү. Арай ч дээ! Бү овогтын бахархал болсон Сана минь. Би ч үнэхээр амьдралгүй юм боддог болжээ.
Жонхан нааш хараад байсан нь одоог хүртэл төмс идмээр байгаагаа сануулсан гэж л найдъя. Сынчол бидэн дээр ирээд" Гюүри одоо ирлээ гэнэ ээ. Бид нарт авчрах зүйл байгаа гэсэн." ийн хэлэхэд нь гадаа жоохон хүлээхээр болов.
Гюүриг хүлээх зуураа бид тоглож байтал Жонхан хажууд суугаад" Нээрээ нэг зүйл асуух гэж байсан юм. Сынгваны хөл хугарах юм уу? Шагайгаа мулталж байсан уу?" ийн асуухад нь би тоглонгоо:
"Мм, аан тийн. Чи санаж байвал биднийг ахлах ангид ордог жил би хоёр долоо хоног чөлөө авч байсан даа. Тэр үед Сынгван Үжонд таалагдахын төлөө хурдан гүйлтэд орж байгаад шагайгаа мулталчихсан. Тэгээд гэрт харах хүн байхгүй, би л асарч билээ. Яасан?" түүн рүү асуулт эрж харлаа.
"Аан тэгээд л ирээгүй юм уу? Тэр үед би чамайг надад уурлачихсан юм байх гэж бодсон."
"Юунд уурлана гэж?"
"Нөгөө... Юу л даа... За за энэ ч яахав. Тэгвэл чи намайг гэмтвэл асрах уу?"
"Би яахаараа асардаг юм?"
"Үгүй ээ яахав дээ. Хэн миний цолоо өсгөх цаг дээр давтлага авдаг билээ? Хэн надаар уух зүйл авхуулдаг билээ?"
"Сайндаа ч биш гэдгийг мэдсэн юмаа. Тэглээч би ямар уух зүйл аваад өг гэсэн биш яахаараа асрах ёстой юм?"
"Энэ зүгээр тохиролцоо. Эрх чөлөөний төлөө шүү. Энэ долоо хоногт бид шалгалт дүн гээд завгүй байж болно. Хэрэв чи миний саналыг зөвшөөрөхгүй гэвэл дараа долоо хоногт сургуулийн шинэ жилийг зохион байгуулна гээд л чи ч үнэхээр завгүй байх нь дээ!" гэсээр тэрээр ангийн цонх руу харахад би тоглоом дээрээ үхчхээд:
YOU ARE READING
CAWTTH : My An+Vil
Fanfic-Чиний царай тэр тусмаа нүд, хоолой гээд бүх л зүйл чинь сахиусан тэнгэр шиг. Гэхдээ чи өөрөө зальтай, сахилгагүй, хэрүүлч гээд л яг чөтгөрийнх мэт. Тиймээс чи миний сахиусан+чөтгөр болох уу? ___________ ✍︎Started: 2021.07.27 ✍︎Completed: 2021.08.2...