🩶⏳Өвдөлт сонин биш⏳🩶

310 28 1
                                    

Өнөөдөр Ню-Ёоркийн гудамж бусад өдрүүдийн л адил хөл хөдөлгөөнтэй байна. Чихэвч зүүн хэн нэгэнтэй ярин бичиг зааснуудаа зэгцлэн алхах завгүй оффисын ажилтан , дөнгөж саяхан авсан халуун коффегоо барин такси хүлээн зогсох нэгэн , скүүтрээ унан хүмүүсийн дундуур хөнгөн сүлжин явах ахлах сургуулийн сурагч , цаг руугаа харан гүйлтийн цагаа хэмжих эмэгтэй , шарж буй халуун хот догоо эргүүлэн дараагийн үйлчлүүлэгчээ хүлээн зогсох замц нь тос болсон хот догны залуу , цагийн ажилаасаа хоцрон хамаг хурдаараа гүйх шинэхэн оюутан , өглөөний түгжрэлд нээрвээ баран бухимдах таксины жолооч гээд хүн бүр л завгүй гэх чинь өөрийн амьдарлаар амьдарч байв.

Энэ бүх үйл явцыг хажуунаас нь ажиглан суух Сүжи аягатай цайнаасаа балган зөөлөн инээмсэглэж харагдав. Тэрний хажууд харин Сүжиг ажиглан суух Клое: Энд таньд таалагдаж байгаа бололтой тийм үү хадагтай?

Сүжи Клое руу харан: Яасан?

Клое: Та инээмсэглэж байна. Бас хэдэн өдөр байгаагүйгээрээ тайван харагдаж байна.

Сүжи: Зүгээр л намайг энэ нийгэмд байхгүй байх 5жилийн хугацаанд амьдрал явдагаараа явж байж дээ л гэж бодсон юм. Надаас бусад нь бүгд өөрийн гэсэн амьдралтай завгүй , гунигтай бас жаргалтай байна ... атаархамаар ч юм шиг .

Клое эргэн тойрнооо харан: Тэгж амьдрах сайхан байдаг болов уу?

Сүжи: Сайн мэдэхгүй л юм ... Гэхдээ ядаж л тэд эрх чөлөөтэй.

Клое: Тэгвэл сайхан байх нь ...

Энэ үед тэр хоёрын яриаг таслан Сүжигын чихэн дэх холбоогоор Жон Сүг: Эрт ирсэн байх чинь.

Сүжи зөөлөн инээмсэглэн: Өглөөний мэнд.

Жон Сүг: Та хоёр их тайван харагдаж байх чинь юу хийж байгаа юм.

Сүжи: Өглөөний цай ууж байна. Эргэн тойрноо ажиглангаа.

Жон Сүг: Гэхдээ замын хажууд чимээтэй биш байна уу? Цэцэрлэгт хүрээлэнд л сууж байгаа юм шиг харагдаж байна.

Сүжи: Хүн ихтэй газарт дургүй юм уу? Надад лавдаг таалагддаг уусаж шингэхэд амар байдаг юм. Чи хүсвэл бидэнтэй нэгдэж болох л юм.

Жон Сүг: Зүгээр дээ. Би аль хэдийнээ өглөөний цайндаа хот дог идчихсэн. Та хоёрт ч бас санал болгож байна их амттай шүү.

Сүжи: Тэгвэл мэдээж амсаж үзэлгүй яахав.

Клое хэсэг чимээгүй сууж байгаад: Лор... бишээ Жон Сүг юу гэж байна?

Өөртөө зориулж төгс эхнэр бэлдэхWhere stories live. Discover now