⚔️Мэргэн буудагч⚔️

206 20 1
                                    

Хурц тусах нарны гэрлийг гараараа хаан бага зэрэг ярвайн зогсох Сүжи өөрөөс нь холгүйхэн юм янзлан зогсох шинэ багшдаа хандан: Бид өдөржин гадаа байх юм уу ?

Жин: Тийм ээ ! Тэр сонин газар доор олигтой юм харагдахгүй байна лээ. / над руу эргэж харан/ Чи дургүй байна уу?

Сүжи: Үгүй ээ ! Дуртай байна. Би ч бас тэр газарт дургүй.

Жин: Тэр мөнгөтэй залуу чамайг энд байлгаж байгаа юм уу ??

Сүжи сулхан өнгөөр: Тийм ээ ... тэрээр зүүн гар дахь хуримын бөгжөө барин доош харав.

Жин Сүжигийн байдлыг хараад тэрэнд ойртон: Нэг зүйл асуумаар байсан юм. Тэр залуу та хоёр гэрэлчихсэн юм уу ? Наад бөгж чинь чиний насны охины зүүх зүйл биш.

Сүжи доош харсан чигээр: Би тэрний сүйт бүсгүй байгаа юм ...

Жин: Тэгвэл яагаад энд байгаа юм?

Сүжи: Хичээл заалгах гэж л ...

Жин тэрэн лүү хэсэг харж байгаад тэрний үсийг сэгсийлгэн: Ойлголоо! За тэгвэл дараагийн хичээл дээ орцгооё!

Сүжи Жины бэлдсэн зүйл дээр очвол жижиг дасгалын хэрэгсэлүүд байв. Сүжи гайхан: Эд нараар яах гэж байгаа юм?

Жин: Чамайг жаахан булчинтай болгох хэрэгтэй. Чи ернө бууг хэр хүнд болхыг мэдэх үү?? Чиний наад нарыхан гар чинь барих нь битгий хэл өргөж дийлэхгүй.

Сүжи: Тийм том буунаас эхлэх юм уу? Гар буу байж болно биздээ?

Жин: Мэдээж гар буунаас эхлэх болно. Гэхдээ чи үргэлж гар буугаар буудахгүй тийм болхоор гаранд чинь булчин хэрэгтэй. / Сүжид жижиг гантил өгөөд/ Дээшээ доошоо болгоод өргөөд зогсож бай.

Сүжи: Гэхдээ би хангалттай хүчтэй юмсан.

Жин инээн гарныхаа хэсгийн цамцаа хойшлуулан булчингаа чангалаад: Энийг чинь хүчтэй гэдэг юм. / Сүжиг дахин хараад/ Чи ернө хоол иддэг юм уу?

Сүжи: Намайг ёжолсон асуулт асуух сайхан байна уу ??

Жин толгойгоо сэгсэрэн: Чи үнэхээр болоогүй байна. /тэрээр тэдний ард байх хамгаалагч руу харан/ Хөөе чи! Тэр баян залуу руу залгаад энэ охин чинь турж үхэх гэж байгаа юм шиг нарийхан бас ямар ч булчин мах гэж алга хоол унд явуул гэж хэл!

Өөртөө зориулж төгс эхнэр бэлдэхWhere stories live. Discover now