Тав

376 64 1
                                    

-Хөөх. Энэ үнэхээр чи юм уу?

-Биш л байв гэж дээ...

-Хэрүүлч золиг!

-Өөртөө хэл!

-Чи байна аа?

-За

-Хөөрхөн хараг-...

-Сүбин хён!!

Soobinnie💞 leave the audio call

Call ended

Auther's P.O.V

"Сүбин хён!!"

Сүбин  саяхан танилцсан царайлаг ахтайгаа яг эд дундаа буу халж байтал хаалга саван орж ирсэн
нэгэн рүү муухай харцаар харснаа,

"Бас яачихав даа?" хэмээн залхсан аятай асуувал өнөөх шаргал үст тийм ч их гаргадаггүй өхөөрдөм төрхөө гарган

"Санаад байна" гэчихээд Сүбиний орон дээр гарж сууснаа ахин гоншигнож эхлэвэл Сүбин,

"Кан Тэхён, болиод өгөөч дээ! Тийм л их санаад байгаа юм бол өөрөө яваад очооч!" нилээн уцаартайхан өнгөөр хэлчихээд хойноо байх сандалыг татан суувал Тэхён гэх шаргал үст уртаар санаа алдаад

"Та намайг яаж Ансан-аас Тэгү (Daegu) хүртэл явуулах гээв? Дээрээс нь би одоо их сургуульд орсон оюутан! Хичээл ном гэж найгүй их байхад..." хэмээн гонгинон харцаа Сүбин рүү тусгавал тэр үнэхээр залхсан царайтай сууж байх аж.

"Хөөе чи? Дүүг минь санаж байгааг чинь ойлгож байна аа. Гэхдээ одоо чи л манай гэрийн уур амьсгалыг ойлгох нэгэн нь шүү дээ. Бомгю ч тийшээ хүссэндээ яваагүй, аавыг л дагаж явсан. Бас тэр чамд хайртай болохоор удахгүй хүрээд ирнэ ээ. За юу?" Энэ удаад Сүбины харц өмнөхөөсөө арай л зөөлөрсөн байх бөгөөд ийнхүү өгүүлвэл Тэхён ойлгов бололтой хөөрхнөөр мишээсээр түүнийг өрөөнд нь ганцаар нь үлдээв.

Тэрээр хэсэг азнан хаалга руу ширтэж байснаа гэнэт юм санав бололтой утсаа шүүрэн авч social хэсэг рүү орон ямар нэг зүйл бичиж эхлэлээ.

Junnie hyung💜
Юу болсон бэ? Яагаад гэнэт тасарчихав?

Soobinnie💞
Аан, гэнэт нэг дүү маань орж ирээд, тэгээд сандарсандаа л...

Junnie hyung💜
За зүгээр дээ. Гэснээс чи дүүтэй юм уу?

Soobinnie💞
Байгаа. Гэхдээ саяны хаалга савдаг гар бол биш.

Junnie hyung💜
Тэгээд хэн юм?

Soobinnie💞
За байз, юу гэмээр ч юм дээ. Зүгээр л нэг тиймэрхүү цусан төрөл, хамаатан садан биш хэрнээ хамаг юм мэддэг нэг жижигхэн золиг байдаг юм аа.

Junnie hyung💜
Аан. Гэснээс би чамд сая утсаар ярьж байх даа юм хэлэхээ мартчихаж.

Soobinnie💞
Юу юм?

Junnie hyung💜
Чи их хөөрхөн юм байна лээ <333

A/n: Уг нь энэ хоёр миний толгойн дотор хөөрхөнтөөд байгаа ч би бичихдээ царай муутай болгоод байна аа Т^Т

Distant love /Дууссан/Where stories live. Discover now