Арван долоо

302 41 4
                                    

_____________________________

Эцсийг нь үзэх болно!
____________

Салалт. Би анхандаа үхэл гэх зүйл л бүхний төгсгөл гэж боддог байлаа. Гэтэл үгүй байж. Чиний амьдралаас хамгийн нандин зүйл чинь огт байгаагүй мэт алга болчихвол...чи хэн ч биш болж үлдэнэ. Яг л над шиг.

Тэр минь надаас яваад гурван хоног. Эдгээр өдрүүдэд би ойлгосон, Сүбин надад хэр их чухал гэдгийг. Түүнгүйгээр би яг л усгүй загас мэт л... Хүн төрөлхтөнд хүчилтөрөгч нэн тэргүүнд. Гэвч миний нэн тэргүүн зүйл бол хайр дурлал бололтой. Гэхдээ...би заавал эцэг эхээрээ хүлээн зөвшөөрүүлэх болноо. Заавал эцсийг нь үзнэ.

Flashback

"Хён, больцгоое"

"Ю-юу?"

"Би таныг надаас болоод гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалыг хүйтэн жавраар солихыг хүсэхгүй байна"

"Сүбин би-..."

"Боль ах аа! Та сая харсан шдээ? Аав тань таныг хөөсөн. Оройтоогүй байгаа дээр буцаад ор! Би таниас явахгүй, ойлгов уу? Зүгээр л тэдэнд ойлгох хугацаа олгохын хажуугаар намайг гэсэн хайраа хэр их байдгыг мэдэр. За юу? Үнэндээ би ч бас таниас салахыг хүсэхгүй байна. Гэхдээ, би ахиад нэг ч гэсэн гэр бүл манай гэр бүл шиг мөс шиг харилцаатай болоосой гэж хүсэхгүй байна. Тиймээс одоо ор. Үгүй бол би тоглоом ч үгүй яваад өгнө гэж мэд!"

"Чи итгэлтэй байна уу?"

"Мэдээж! Бүр хэдэн мянга дахин итгэлтэй байна. Томчуудад өөрсдийгөө ойлгуулж, өөрсдийн нэгнээ гэх хайр хэр их байдгыг шалгаад авах сайхан боломж! Харин одоо ор. Би явлаа. Баяртай!"

Flashback end

A/n: Хэтэрхий богинохон хэсэг байлаа уучлаарай.

Маргааш Миа-гынх нь төрсөн өдөр шд >////< Тийм болохоор маргаашдаа азнаад нөгөөдөр уртхан шиг хэсэгтэй хоёр парт өгнөө❤️

Distant love /Дууссан/Where stories live. Discover now