Хорь

494 59 7
                                    

"Нээрээ!"

"Нээрээ юу гэж?"

Ёнжүн тэвэрт нь тухтай гэгч нь хэвтэж байсан найз залуугаа гэнэт босч ирсэн гайхан ийн асуувал "Танай аав ээж хоёр яасан юм? Та арай гэрээсээ оргочихсон юм биш биз дээ?"

Бяцхан найз залуугынхаа санаа зовсон асуултанд хөнгөхөн инээчихээд буцан гүн хэрнэ уртаар санаа алдаад "Тийм ээ. Баригдах гээд байхаар нь хувцас хунараа ч хаяад ганцхан гар утас, хэтэвч хоёртойгоо л ирсэн" хэмээн халааснаасаа утас мөн хэтэвчээ гаргаж ирэн гундуу царай гаргасаар сэгсрэх ба үүнд нь Сүбин нүдээ бүлтийлгээд

"Юу солиороод байгаа юм та! Тэнэг юм уу? Тэгээд оргосон юм бол хувцас хунараа авч ирэхгүй яагаав? Ээ одоо яах юм бэ?"

"Хөөе тайван байж байдаа. Чи намайг ирсэнд дургүй байгаа бололтой тийм үү?"

"Үгүй! Зүгээр л та оргочихсон байна шд. Энийг чинь ээж аав мэдвэл таны толгойн дундуур цохиод хөөнө биз"

"Аав? Чи өмнө нь ээж хойд аав хоёр чинь салчихсан гэж хэлсэн дээ?"

"Нэг тийм юм болчихсоон. Алив бос. Яв. Гэртээ харь. Би лав оргож яваа хүн өрөөндөө орогнуулмааргүй байнадаг"

"Заа. Би оргоогүй дээ оргоогүй"

"Тэгээд яасан юм?"

"Өлсгөлөн зарлаж байгаад аав ээжийг ятгачихсан. Одоо доор танай ээжтэй цуг байгаа"

"Тэгээд л хэлчихгүй хүн айлгаад-..."

"Хүүхдүүдээ хоолоо идээрэй!" Яг Сүбиныг гомдоллож эхэлж байхад доод давхараас Чүэ хатагтай ийн дуудснаар тэд хоёул өрөөнөөс гарав.

-

Сүбин болон Ёнжүн нар эцэг эхтэйгээ  ширээ тойрон суух ба зэрэгцэн Бомгю Тэхён хоёр ч харагдах аж.

Томчууд хоорондоо юу ч юм ярилцах бол Чүэ хосууд нэгнийхээ аманд хоол хийж өгөн эрхлэлдэн сууцгаах нь Бомгю д нилээдгүй тухгүй мэдрэмж өгч байв.

"За тэгэхээр...та хоёр яаж танилцаж байсан юм бэ дээ?"

Ёнжүны одоо ч жийрхэж буй үл таних эр хар үст болон Сүбин лүү харчихаад "Та хоёр яаж танилцаж байснаа яриач бид нэг сайн сонсоод авчихье"

Үл таних эр анх Ёнжүнтэй таарахаасаа тэс ондоо царайны хувиралтай байх ба байн байн Сүбины ээж рүү харж инээд алдан мөн гарнаас нь атгаж байгаа нь түүнийг найз залуугынх нь яриад байдаг харилцаа сайтай хойд аав нь байх гэх бодол төрнө. Найз залуугынхаа таамгыг батлах шиг Сүбин үл таних эрийг 'аав' гэж дуудах нь тэр.

Distant love /Дууссан/Where stories live. Discover now