Арван дөрөв

310 55 6
                                    

-

"Тайлбарла даа? Юун нөхөр? Юун хайрт?"

"Харваас тодорхой биш гэж үү? Би за юу? Энэ Чүэ Сүбины чинь нөхөр гэж байна! Чи өөрөө хэн юм?"

"Би найз залуу нь байна!"

"Солиор!"

"Чи өөрөө солиор!"

"Битгий донгос!"

"Өөрөө донгос!"

Энэ мэтээр би бие рүүгээ орилж хашгиран байтал Сүбин гэнэт ширээ цохин босч ирсээр

"Та хоёр ер нь кафе д сууж байгаагаа мэдэж байна уу? Жаахан чимээгүй бай л даа! Олон нийтийн газар байж орилолдоод байх юм"

Саяхан л нэгнээ идчих шахам хэрэлдэж байсан хоёр ухаан оров уу гэлтэй ийш тийш харвал кафен үйлчлүүлэгч нар бүгд тэдэн рүү жигтэй харж байх нь тэр.

"Бом! Эхлээд... Чи хэзээ ирсэн юм?"

"Сая. Сая ирчихээд л тантай таараад ингээд байж байна шд"

"Мм. Тэгвэл яах гэж ирсэн юм?"

"Таныг санаад!"

Бомгю хошуугаа тээр доор унжуулан өндөр залууд эрхэлсэнд Ёнжүн улам уурсан "ХӨӨЕ-..." чанга гэгч нь дугарвал Бомгю түүнээс өрсөн

"Чүэсү, энэ төмсөн толгойт хэн юм бэ?"

"Найз залуу. Бом, одоо болио. Чи надад эвгүй санагдуулаад байна"

"Ойлголоо. Уучлаарай. Гэхдээ хён! Надад таны хэрэгт оролцох эрх байгаа шдээ? Мэдэж байгаа биз?"

"Тийм ээ. Мэдэж байна. За тэгэхээр ахаа, танилц миний газар дээрх ганц дүү Чүэ Бомгю"

Хэлсэн үгэнд нь толгой нь бүр их эргэсэн Ёнжүн нүдээ бүлтийлгээд "Дүү? Нөгөө нэг яриад байдаг уу?"

"Аанхаа. Сая харин Бом таниар жаахан тоголчихлоо"

"Тийм ээ! Уучлаарай төмсөн толгойтой ахаа. Би ахдаа их харам хүн л дээ, ойлгочихно биз дээ тэгээд"

"Төмс ий? Хөөе нэгт! Би чамаас ах. Хоёрт! би бол Сүбины найз залуу. Гуравт! Би төмсөн толгойт биш!"

"Төмс шиг харагдаад байхад би яах ёстой юм! Тэглээч байна аа Сүбин хён таниас илүү надад хайртай! Мэдэв үү? Тийм биз дээ хён?"

"Бинние чи хэл дээ? Бид 2 сонсож байя. Надад хайртай юм уу? Аль эсвэл энэ далдганасан баавгайдаа хайртай юм уу?"

"Далдаганасан баавгай? Ахаа! Та надад хайртай биз дээ?"

"Үгүй. Сүбин. Чи зөвхөн надад хайртай тийм ээ?"

"Ай-айн тэгэхээр байна аа-..."

"Хурдан хэлээч дээ!"

"ЭЭЖ! Би ээждээ л хайртай"

A/n: Дууслаа даа дууслаа. Гэхдээ энэ парт бараг л 'Ёнгю' хэрүүл болчихлоо тийм ээ?😆

Distant love /Дууссан/Where stories live. Discover now