Долоо

359 67 3
                                    

Soobin's P.O.V

"Чүэ Сүбин, яг одоо багш нарын танхимд ороод ир"

"Ойлголоо, Хван профессороо"

Юу вэ? Яагаад гэнэт намайг багш нарын танхимд дуудаж байгаа юм бол?

Итгэл муутайхан шиг хаалгыг татан орвол бүх профессорууд цуглажээ.

"Ю-юу болоов, багш нараа?"

"Кхмм...За алив ийшээ суу"

Заасан сандал дээр нь томоотой гэгч нь суувал багш, сургалт хариуцсан менежер гээд бүгд над руу итгэл тээсэн харцаар ширтэх аж.

"Я-яамар нэгэн зүйл хэрэг болоо юу?"

"Сүбин, чи бол оюутны зөвлөлийн дарга. Тийм биз?"

"Т-тийм ээ?"

"Юу гэхээр одоо манай сургууль нэг сараар хаагдах болсныг мэдэж байгаа биз дээ?"

"Тийм ээ, мэдэж байгаа"

"Энэ нэг сарын хугацаанд профессоруудын зөвлөл нийтээрээ нэг ажилд гар бие оролцох болсон юм л даа"

"За?"

"Тэгсэн нэг багш маань гэнэтийн шаардлагаар завгүй болоод ажлаасаа чөлөө авчихлаа л даа. Тиймээс бидэнд одоо нэг л хүн дутаад байгаа юм"

"Цааш нь?"

"Тэгээд бид чамайг бидэнтээ цуг яваачээ гэж гуйж байна"

"Аан. Мэдээж! Тэгье ээ. Цуг явье. Гэхдээ гол нь хаашаа?"

"Бид ээж рүү чинь яриад хэлчихсэн. Хувцасыг чинь бэлдчихсэн байгаа байх. Хурдхан яваад аваад ир, бид одоо хөдлөнө"

Юу гэсэн үг вэ? Хаашаа явах гээд байгаа юм бол?

"Ай-айн? З-за"

Сандарсандаа болоод хурдхан босон гэрлүүгээ гүйж байхдаа өөрийгөө юу хийгээд байнаа хэмээн зэмлэж байгаад гэрийн үүдэнд ирвэл ээж надтай зэрэгцэн гарч ирээд

"Ишшш за миний хүү сайн яваарай. Ядарч өлсөв дөө? Май энэ чиний аяны цүнх. Хувцас хунар, хоол гээд хэрэг болно гэсныг чинь бүгдийг нь бэлдчихсэн болохоор санаа зоволтгүй яваад ирээрэй за юу? Ээж рүүгээ ярихаа мартав?"

"За, ойлголоо ээж. Гэхдээ би яг хааш-..."

Хэлж дуусаагүй байтал гэрийн урд том аворын ажилчдын автобус ирэн дотроос нь Хван профессор хурдал хэмээн над руу дохих аж.

"За миний хүү баяртай"

Юу ч хэлж амжаагүй байхад ээж минь духан дээр үнссээр автобусанд суулган үдэж өгөв.

Би хэсэг харзнаж байснаа урд суусан Хван багшийн хажууд суугаад

"Багш аа? Бид хаашаа явах юм?"

Хэмээн хараахан мэдэж амжаагүй асуултаа асуувал багш бахархалтай нь аргагүй инээсээр

"Бид Сөүл явах болно!" гэв.

-

Yeonjun's P.O.V

Сүбинтэй өчигдөрөөс хойш холбоо барьсангүй. Яасан юм бол доо, ядаж ганц ч болов зурвас илгээчихгүй...

Бодол болон сууж байвал эрхлэгч багш лекцийн тэнхимд өндөр өсгийтөө тог тог хийлгэн орж ирснээ

"Удахгүй манайд Ансан хотын Анагаахын сургуулиас мэргэжлийн профессорууд ирж витамин хийж өгөн, лекц тавих болно! Бараг долоо хоног үргэлжлэх учир идэвхтэй оролцоосой гэж оюутнуудаасаа хүсч байна"

Хэмээчихээд буцан хаалгаар гарч одов. Ансан гэж...Сүбины төрсөн газар? Бас тэр анагаахаар сурдаг гэсэн! Ахх профессор ууд л ирнэ гэсэн шүү дээ профессор! Харин Сүбин оюутан. Хайран юм.

A/n: Удаасан бол уучлаарай. Би нь ахиад нэг өөр Ёнбин бичвэр дээр ажилж байгаа учир жаахан хүлээлэгчихлээ💜

Distant love /Дууссан/Where stories live. Discover now