Арван зургаа

352 49 8
                                    

"Миний хүүхдүүд сайн яваарай! Очоод залгаарай мэдэв үү?"

"Заа. Баяртай ээж!"

-

Yeonjun's P.O.V

Бид одоо Ансанаас Сөүл хүртэл явах галт тэргэнд суучихсан явж байна. Энд нилээдгүй их хугацаа өнгөрөөсөн учир Сүбины ээжийн ятгалгаар бид яг одоо Сүбиныг манай эцэг эхтэй танилцуулахаар явж байна.

Үнэхээр юу болохыг тааж чадахгүй нь. Учир нь эцэг эх маань намайг эсрэг хүйстнээ сонирхдог гэж боддог. Үүний талаар би Сүбинд хэлээгүй, хэлсэн ч дараа хэлэх бодолтой байгаа болохоор одоохондоо чимээгүй л байж байя.

-

Бид Сөүлд аль хэдийнээ ирчихсэн. Харин одоо манай гэрийн урд зогсож байна. Түүний минь алга хөлөрчихөж. Нилээн сандарч буй бололтой, үгүй ээ тэгээд би ч ялгарах юмгүй сандарч л байна. Тэгэхээр...одоо болох бүхнийг бурхан л мэдэх байх. Тийм болохоор бурхан минь. Сайн сонсоорой? Би Сүбинтэй хамтдаа үсээ бууралттал цуг баймаао байгаа болохоор багахан ч гэсэн туслалцаа үзүүлээрэй!

"Орцгоох уу?"

Чимээгүй байдлыг хангалттай гэж үзэн түүний гарыг чанга гэгч нь атгасаар ийн хэлвэл тэр урт гэгч нь амьсгаа аваад буцан гарган

"Тэгье ээ. Орье"

Хөтлөлцөх гараа бүр илүү чангаруулсаар урдаа байх гэрийнхээ бор чамин хаалгыг түлхэн орвол ээж ааь хоёр хоёул зочны өрөөнд байж байх ба зурагтын нэвтрүүлэг үзэж байх аж.

"Аав ээж. Би ирлээ"

"Ёнжүн, чи чинь хаана-...Юун хүү вэ? Жүн-а найз чинь юм уу?" гэснээ бидний атгалцах гар луу сонжтн хараад байвал би хоолойгоо засаад "Та хоёрт хэлэх зүйл байна"

Томчууд Сүбин бид хоёрын урдаас гайхсан байртай сууж байвал би одоо л цаг нь хэмээн бодоод шууд л ам нээж орхив.

"Бид үерхэж байгаа!"

"ЮУ?"

"Таны сонссон зөв ааваа. Би ижил хүйстнээ сонирходог. Тэр ч болоогүй найз залуутай!"

"Чи солиорчихоо юу! Яаж ийм гутамшигт зүйл хийж чадаж байна аа? Тэгснээ бүр ичих ч үгүй эцэг эхийнхээ өмнө ингээд зогсож байх гэж? Чүэ Ёнжүн. Сонсож бай! Манай гэр бүл...үгүй ээ. Манай удамд чам шиг ийм ой гутам зүйл хийж байсан хүн байхгүй шүү"

"Ой гутам? Би...Би өөрийнхөө дураар өөрийн залуугаа хайрлаж, халамжилж байхад ой гутамаа? Хүн байна аа. Нэг л амьдрадаг юм! Би энэ нэг амьдралаа хэн нэгний шахалт, уялтанд байж өнгөрөөмөөргүй байна. Би насанд хүрчихсэн. Миний та хоёрын бяцхан хүү байсан үе дуусчихсан. Эцсийн эцэст би Сүбинд хайртай л бол хайртай!"

"Тийм юм бол зайл! Надад лав ийм бузар хүү байхгүй!"

"Харж л байя. Явчихаж чадна! Тэртээ тэргүй та хоёрын хараан доор би хүн болно ч гэж байхгүйдэг"

Ойлгомжтой. Угаасаа тйм зүйл болох нь тодорхой байсан шүү дээ. Ээжд их эвгүй байгаа бололтой юу ч дугаралгүй биднийг үдэж өгөв.

Гэрийн хаалгыг зөөлөн хаасаар эргэж харвал Сүбин санаанд ч оромгүй зүйл хэлж орхилоо.

"Хён больцгоое"

A/n: Сүүлийн 5н сэкундэнд энэ хоёрыг салгах санаа төрөв. *Ёжтой инээх*

Мөн энийг дуусгачихвал оруулчих бичвэр ерөнхийдөө бол байна. Бүр хогоороо. Даанч жаахан шантраад байх юм аа хД

Distant love /Дууссан/Where stories live. Discover now