⚕️Part 10⚕️

1.5K 104 7
                                    

( Яаж өмнөх хэсэг дээр Vote дараагүй байж дараагийн хэсгийг унших гэж байна аа????)

===================

[ Юнгигийн талаас ]

Гэртээ орж ирээд шууд л түүнийгээ харахаар цонх руу очлоо. Сая би хэрэггүй л тийм зүйл хийчихэв үү? Гэхдээ би Аримыг намайг ямар ч үйлдэл хийсэн уучлалт гуйх гээд ирнэ гэж бодсон. Тэрнээс биш Жиминтэй үнсэлцэнэ гэж бодоогүй. Аримаа чи яаж байгаа юм бэ? Намайг яагаад ингэж гомдоож байгаа юм? Би чамд яг юу буруу хийсэн юм бэ? Бараг 2 минут тэдний үнсэлцэхийг харж зогсон өөрийгөө гунигт автууллаа.

: Юнги ахаа?

" Өө Жина ахын дүү. Хувцасаа сольчихсон уу?"

Жина: Тиймээ сольчихсон. Та юу хараад зогсож байгаа юм?

" Юу ч бишээ...Ах нь чамд ямар хоол хийж өгөх үү? Миний дүү ямар хоол идмээр байна?"

Жина: Би хоол биш зутан идмээр байна. Будааны зутан.

" За тэгвэл ах нь чамд будааны зутан хийж өгч идүүлчихээд бэлтгэлд нь хүргэж өгье за юу?"

Жина: За. Нээрэн Юнги ахаа аав таньтай ярьсан уу?

" Аан ярьсан. Аав чинь чамайг бэлтгэлийг чинь тарахаар очиж авна гэсэн."


Намайг Жинад зутан бэлдэж өгөх гээд явахад нүдний үзүүрт Жимин Арим хоёрын үнсэлцэж байгаа нь цонхоор харагдаж байв.


====[ Аримын талаас ]====

Жиминийг үнсээд зогсож байтал миний хоёр мөрөн дээр 2 хачин зүйл гараад ирлээ.

Баруун мөрөн дээрх сахиусан тэнгэр "Аримаа чи юу хийгээд байгаа юм бэ? Чи найз залуутай шүү дээ"    гэж хэлэхэд зүүн мөрөн дээрх чөтгөр   "Юунд нь санаа зовдог юм? Анхнаасаа чи Жиминтэй уулзахаа больсон шалтгаан нь Юнги биш мөгөөнцөр байсан биз дээ? Одоо тэр мөөгөнцөргүй, бас чамд хайртай гэж байхад чамайг юу хориглох юм бэ? Бас чи сая тэрнийг өөр охинг үнсээд гэрлүүгээ дагуулж орсонг харсан биз дээ? Тэгэхээр юунд ч бүү санаа зов. "  гэлээ.

Жимин бид хоёрын уруул салахад би хэсэг банталтын байдалтай байв.

Жимин: Байж байгааг нь ээ. Эгдүүтэй гэдэг нь. Явцгаах уу?



Бид Жиминий гэрт ирлээ. Би буцаад яг л өмнөх шигээ байх гэж хичээсэн ч болж өгөхгүй байлаа.

Жимин: Чи нэг л тавгүй харагдаад байх юм. Би хоол хийе, чи очоод амарч бай.

Би түүний үгэнд орж өрөө рүүгээ яван орондоо орлоо. Хэвтэж байхдаа Юнгитэй өнгөрүүлсэн бүх л сайхан бас ичмээр явдалуудаа бодон гуниглалаа. Тусдаа байгаад хэдхэн өдөр болсон биз дээ? Яаж тийм хурдан өөр охин олж чадаж байнаа....

Women's Doctor Where stories live. Discover now