⚕️Part 8 ⚕️

1.5K 116 4
                                    



====================

Тэрнийг гараад явсаны дараа хэсэг гацалтанд ороод сууж байтал Намжүн надруу залгалаа.

" Байна уу?"

Намжүн: Байна. Хөөе энэ мэдээгээр чамайг гараад байгааг ээж аав чинь мэдэх нь байна шүү дээ. Энийг хурдан шийдэхгүй бол чи олон нийтэд хэлэх үггүй болох нь. Хурдан манай гэрт хүрээд ир Жимин бид хоёр манайд байна.

" За би одоо гэрээс гараад шууд очлоо."

Би нүүрээ ч угаалгүй, шууд хувцасаа өмсөөд гэрээс гаран такси бариад Намжүны гэр лүү яаравчиллаа. Тэдний гэрт орвол Жимин Намжүн хоёр өөд өөдөөсөө харан их л нухацтай царайлчихсан сууж байв.

Намжүн: Ашгүй чи ирэв үү? Наашаа суучих.        гэхэд нь би тэр хоёрын хажууд очиж суулаа

Жимин: Аримаа одоо чамайг яах вэ?

" Утасыг чинь хулгайлсан хүн яагаад тэр зурагнуудыг ил дэлгэж байгаа юм бол? Ямар өөдгүй хүн бэ. Юнги бүр надад уурлаад "Чи бид хоёр дууслаа" гээд яваад өгсөн. Урд шөнө өөрөөс нь нууцаар Жиминтэй уулзах гэж буудал явсан байна гээд."

Жимин: Юнги гэж хэн юм?

" Миний найз залуу "

Намжүн: Би та хоёрыг яах гэж хооронд нь танилцуулав аа? Гэхдээ та хоёрыг секс хамтрагчид болчихно гэж яаж мэдэх билээ? Зүгээр л нэгэндээ таалагдвал үерхэцгээнэ биз гэж бодсон юм.

Жимин Надад нэг зөв гэхдээ хугацаа их шаардсан сонголт байна.

" Юу юм? "

Жимин: Хоёулаа аль эртнээс үерхэж байсан хосууд болж жүжиглэж хүмүүсийг итгүүлье. Тэгээд хүмүүс итгээд энэ хэрэг намжсаны дараа салсан болж жүжиглэе. Энэ нь хэн хэний маань нэрэнд цэвэр байна байх. Секс хамтрагчид биш хосууд байсан гэвэл хар хэл ам холуур тойрно шүү дээ.

" Гэхдээ би найз залуугаа яах юм бэ? Юнги өмнө надруу тэгж чанга дуугарч үзээгүй гэтэл түрүүн надад үнэхээр их уурласан. Би найз залуугаасаа ингээд салчихвал яах юм бэ?"

Жимин: Энэ хэрэг бүрэн дуусахад би найз залуу дээр чинь очоод тайлбарлаад өгье. Итгэхгүй байгаад байвал Намжүнтай хамт гуравуулаа очъё.

" Бүтэх болов уу?"

Намжүн: Бүтээх л болж дээ.

Жимин: Хэрвээ одоо хэвлэлийн бага хурал хийвэл илүү сүр дуулиан дэгдээчих байх. Тэгэхээр энгийн л нэг хосын нэвтрүүлэгт оръё. Болж байна уу?

Women's Doctor Where stories live. Discover now