⚕️Part 14 ⚕️

1.8K 107 5
                                    


=============
[12 жилийн дараа...]

Би 39 настай, Юнги 43 настай болоод хэн хэн маань дунд насны хүмүүс болоод хөгширч байгөө....Гэсэн ч гэсэн бид үеийхнээсээ илүү залуу харагддаг. Хорин хэдтэй гэж хэлвэл хүмүүс бараг бүгд итгэнэ.

Бид хоёр чинь 3 охин, нэг хүүтэй. Хамгийн бага хүүхэд маань хүү байсан. Одоо 1 настай, нэрийг нь Ёнжүн гэдэг. 12той Аёон, 9 настай Юнхи, 6 настай Ажон гэдэг охидууд манай гэрт байна даа. Хүүгээс маань бусад хүүхдүүд маань сургуульд ороод харьцангүй өөрсдийгөө аваад явж чаддаг болчихсон болохоор 4 хүүхдийн ээж байх тийм ч хэцүү биш байдаг юм. Сониноос Юнги 4 хүүхдээ бүгдэнг нь эх барьж авсан. Уг нь өөрийнх нь мэргэжил биш ч гэсэн үнэхээр мундаг байсан. Бас Юнги маань өөрийн гэсэн хувийн эмнэлэгтэй болсон. Түүнийхээ захиралыг хийж байгаа. Би бол Намжүны доор ажиллана гэж эрхлэж л байгаа дөө. Шаардлагагүй үед ажилдаа явахгүй, ажилдаа явсан ч 2, 3 цаг болоод л буцаад хүрээд ирдэг болохоор сайхан л байдаг юм.


Аёон: ЭЭЖ!!!! гэж угаалгын өрөөнөөс ориллоо. Би ч сандраад гүйж очив.

" Яасан бэ миний охин???? "

Аёон: Би цус алдаад байна!!

" Юу??! "

Аёон: Энийг хардаа. Би ингээд цус алдаж байгаад удахгүй үхэх байхаа ээжээ. Хайртай шүү таньдаа. Бас таниас түрүүлээд үхэж байгаад уучлаарай. гээд надад дотоожоо харууллаа.

Би дотоожыг нь харж инээгээд "Энэ охины ярьж байгаагээ. Гэхдээ сарын тэмдэгийн тухай юу ч хэлээгүй өдийг хүргэсэн нь миний буруу байх л даа. "

Аёон: Сарын тэмдэг гэж юу юм?

" Сарын тэмдэг нь эмэгтэй хүн бүрт ирдэг зүйл. Сар бүр чиний өндгөвчнөөс ялгарч байгаа зүйл гэж хэлж болно. Ээж нь яг бие физилокийн талаас нь сайн тайлбарлаж чадахгүй байх. Гэхдээ ирсэн үед нь яах хэрэгтэйг хэлж өгье. Чи ариун цэврийн хэрэглэл хэрэглэх хэрэгтэй. Энэ нь янз бүр байдаг өдрийнх, шөнийнх, богино, урт, нимгэн зузаан гээд. Чамд одоохондоо энэ хэрэг болох байх." гээд цэвэрхэн дотоожон дээр ариун цэврийн хэрэглэл наагаад өмсүүллээ.


За тэгээд ингэвэл тэгнэ, тэгвэл ингэнэ гээд баахан л зүйл хэлж өгөөд угаалгын өрөөнөөс хамтдаа гарч ирлээ.

Юнги: Яасан бэ? Миний охин зүгээр үү?

" Миний охины анхны сарын тэмдэг нь ирлээ. Миний охин одоо ингээд эмэгтэй хүн болох бэлтгэлээ хийж байна шүү дээ."

Women's Doctor Where stories live. Discover now