⚕️Part 6 ⚕️

1.6K 134 3
                                    


=================

(3 сарын дараа....)

" Юнги....Би чамд хайртай болчихож ээ..."

" Чи үнэнгээсээ хэлж байна уу? "

" .....Тиймээ...... "

" Тэгвэл 3 сая воноо өг. "

" Юу? "

" 3 сая вон өг өө. Хоёулаа тохиролцсон биз дээ? "

" Тийм л дээ...гэхдээ чи--- "

" Ямар ч гэхдээ байхгүй. Тоглоом бол тоглоом. "

Би итгэлгүйхэн түүнд дугтуйтай 3 сая вон өгөв.

" Сэтгэлээр чинь тоглоход сайхан байлаа. Хахаха. Гэнэн байна даа гэнэн байна."

гэж инээд алдсаар яваад өглөө. Мин Юнги би чиний хувьд зүгээр л....тоглоом төдий байсан юм уу? Арай ч дээ! гээд уйлж эхэллээ.....




Өглөөний нар нүүрэн дээр тусах мөчид би
нойрноосоо нойтон нүдтэй сэрлээ. Бурхан минь гэж....зүүд байж. Утасаа аван цаг харвал Юнгигээс зурвасууд ирсэн байв.

Юнги: Өглөөний мэнд😊🥰

Юнги: Юу вэ? Яагаад хариу өгөхгүй байгаа юм?

Юнги: Сэрээгүй байгаа юм уу?🤨

Юнги: Арай өнөөдөр надтай уулзана гэдгээ мартчихсан юм биш биз дээ?🥺

Юнги: 11 цаг гээд гэрээс нь очиж авъя за юу? Өөрийгөө бэлдээд байж байгаарай😙


Юу вэ?? Одоо 10 цаг болж байна шүү дээ. Гялс өөрийгөө бэлдэхгүй бол болохгүй юм байна. Орноосоо үсрэх нь шахуу босож усанд орохоор явлаа.

Тэгээд л өөрийгөө хамаг хөөрхөн дээр нь тавих гэж хичээлээдээ. Учир нь өнөөдөр бол Юнги бид хоёрын тохиролцооны сүүлийн өдөр. Өнөөдөр л хэн нь 3 сая авах нь шийдэгдэнэ....Айгаад байх юм. Би лав 3 сая воноо бэлдчихсэн.


Нүүрээ будаж дуусаад уруулаа будаад сууж байтал Юнгигээс   "Гадаа чинь ирчихлээ"  гэсэн зурвас ирэхэд би гэрээсээ гарав.

Намайг гэрээс гарахад Юнгигийн машин байж байх агаад би машинд нь суухад тэр миний хацар дээр үнслээ.

" Яагаад ямар ч зурвасанд минь хариу өгсөнгүй вэ? Хараагүй юм уу? "

" Хараагүй бол би одоо чиний хажууд сууж байх уу? Хариу бичээгүй л болохоос биш зурвасыг чинь харсаан. "

" Зааза....Тэгвэл одоо эхлээд хаашаа явмаар байна? "

" Саяхан сэрсэн болохоор өглөөний цайгаа ууж амжаагүй. Юм олж идье."

" Өглөө заавал өглөөний цайгаа ууж бай гэж би чамд хэлдэг шүү."    гэсээр машинаа асаан хаашаа ч юм хөдөллөө.

Бид кафэ орон өглөөний цай уучихаад цэцэрлэгт хүрээлэнгээр зөндөө зугаалж байгаад далай дээр ирлээ.

" За өнөөдрийн гол ажилдаа орох уу? "

Юнги: За тэгье.

"Нүдээ аниад, хэрвээ сэтгэлдээ дийлдэж хожигдсоноо хүлээн зөвшөөрч байвал 3 сая воноо нэгнийхээ урд тавья. Ойлгосон уу?"

Юнги: Ойлголоо~

" Гэхдээ шудрага байна шүү! Сэтгэлдээ дийлдсэн ч гэсэн худалаа хэлж 3 сая вон авахгүй шүү! "

Юнги: Ойлголоо доо. Ойлголоо.

Бид нүдээ анин тоолж эхэллээ.

" Гурав. Хоёр. Нэг! "

Нүдээ нээвэл өмнө минь мөнгө байж байв. Юнгигийн урд ч бас миний өгсөн мөнгө байна.

Юнги: Тэгэхээр.....Хэн хэн маань тоглоомонд хожигдсон бололтой тиймээ?

" Үгүй ээ. Харин ч хоёулаа энэ тоглоомонд хамтдаа хожлоо."      гээд Юнгигийн цамцнаас татан үнслээ.

Юнги: Яг өнөөдрөөс эхлээд чи бид хоёр хосууд боллоо шүү.

" Тиймээ. Яг өнөөдрөөс эхлээд."


-

-Vote

-

Women's Doctor Where stories live. Discover now