⚕️ Part 5 ⚕️

1.8K 142 5
                                    

( Яаж өмнөх хэсэг дээр Vote дараагүй байж дараагийн хэсгийг унших гэж байна аа????)

=====================

Өглөө нь ажилдаа явах гээд гэрээсээ гартал танил машин байж байв. Машины цонх доошлоод: Суучих. Хүргээд өгье.

" Чи яах гэж энэ хүртэл ирээв? Өөрөө ажилгүй юм уу? "   гэхэд Юнги 
"Одоохондоо чи надад илүү чухал байна. Суугаарай~ "  гэлээ.

Би толгой дохин машинд нь суугаад ажил руугаа хүргүүлэв. Намайг баярласанаа хэлэн машинаас нь буух гэхэд Юнги намайг татаж байгаад уруул дээр минь үнслээ....

Ягаарч эхлэх хацараа улаан болохоос нь өмнө машинаас нь буун гүнзгий амьсгаа аван нэрийг минь дуудах зүг харвал найз Намжүн маань өнөөх л нэг дулаан инээмсэглэлээ тодруулан нааш ирлээ. Тэр найз гэхээсээ илүү бараг л миний ах шиг байдаг юм дөө. Надаас 4 насаар ах болохоор тэгдэг биз.

Намжүн: Өглөөний мэнд~

" Өглөөний мэнд. Чиний наад хацарын хонхорхой чинь бүр тэр холоос ч гэрэлтэж байдаг шүү."

Намжүн: Ингээд төрчихсөн юмыг яалтай.

" Хаха зааза. Хацарын хонхорхойтой хүмүүс гоё юмөө. "

Намжүн: Орцгооё~

Намжүн намайг өрөөний минь үүдэнд хүргэж өгөөд өөрөө цаад талд байх өрөө рүүгээ явахаас өмнө: Нээрээ Аримаа чи энэ сарынхаа тайланг аваад өрөөнд ороод ирээрэй~ гэв.

Одоо яанаа? Би тайлангаа бэлдэж амжаагүй шүү дээ...Менежертээ алуулсаан.....

Өрөөнийх нь хаалгыг гурван удаа зөөлхөн тогшин дотогш орлоо. Намжүн хоосон гар луу минь харан нэг санаа алдлаа.

Намжүн: Тайлангаа гаргаж чадаагүй шалтгаанаа тайлагнаад байж дээ.

" Уучлаарай менежерээ... "

Намжүн: Ажилтан маань ажлаа хийхгүй байгаад байвал би яг яах ёстой вэ? Халах хэрэгтэй юу?

" ....Ажлын цаг дуусахаас өмнө бэлдээд аваад ирж болох уу? "

Намжүн: Тэгдээ тэг.



Би өрөөнөөс нь гараад шууд л солиотой юм шиг ажлаа хийлээ. Намжүн ажил амьдралаа хольдог хүн биш болохоор ажил дээр ирсэн тохиолдолд тэр миний дээд албан тушаалтан. Хэмжээ хязгаартай байх хэрэгтэй.


: Одоо ажлаа хийхээ болихгүй юм уу? Ажлын цаг дуусчихсан байна шүү дээ.

" Уучлаарай менежерээ би тайлангаа арай л хийж дуусаагүй байнаа..."

Women's Doctor Where stories live. Discover now