⚕️Part 11 ⚕️

1.4K 109 4
                                    

( Яаж өмнөх хэсэг дээр Vote дараагүй байж дараагийн хэсгийг унших гэж байна аа????)

=========

Юнги намайг уучилсан. Үнэхээр гэдэг үг ч үнэхээр багадмаар хүлээцтэй, тэвчээртэй залуу болохоор л тэр биз. Юнги бид хоёр нэгнийнхээ эцэг эхтэй уулзаж танилцаад сүй тавих талаараа хүртэл ярилцсан. Би одоо 5 сартай жирэмсэн болчихсон болохоор намайг хүүхдээ төрүүлээд хүүхэд маань хэдэн нас хүрсэний дараа хуримаа хийе гэж төлөвлөж байгаа. Өө нээрээ бид өөрсдийнхөө тус тусдаа амьдарч байсан гэрийг зараад хамтдаа амьдрах шинэ гэр худалдаж авсан.

Юнги: Хөөе унтаахай минь хэзээ сэрэх юм бэ?

" Цаашаа бай, би унтмаар байна."

Юнги: Сайн найз чинь чиний захирал болчихсон чинь жирэмсэний амралтаа аваагүй байж ажилдаа явахгүй давраад байна уу даа?

" Хөөе тэгж ярих юм бол би 5 сартай жирэмсэн хүн шүү. Гэдэс минь ямар том болсонг харахгүй байна уу? "

Юнги: Бүр тэгж ярих юм бол гэдсэнд чинь байгаа хүүхэд дөнгөж 400 гр жинтэй байгаа.

" Тэгээд намайг ядрахгүй байгаа гэх гээд байгаа юм уу?"

Юнги: Юу гэж дээ~ Хайр нь ажил руугаа явах гэж байна. Тэгээд л чамд бас үзлэг хийх гээд.

" За хамт явахаас даа явахаас."

Юнги намайг үнсээд миний өмсөх хувцас, идэх хоолыг бэлдэж өглөө.

Нөхөрийнхөө ажил дээр ирээд үзлэгтээ орлоо.

Юнги: Охин маань хэвийн бойжиж байна. Гэхдээ миний хайр төмөрийн бэлдмэл уух хэрэгтэй юм байна. Хүүхэд одооноос эхлээд өмнөх өмнөхөөсөө илүү хурдан том болно. Тэгэхээр цус багадалттай болж магадгүй.

" Ойлголоо."

Юнги: Хайр нь орой очихдоо төмөрийн бэлдмэл, витамин авч очъё за?

" Заа~"

Нэг сувилагч хаалга тогшин удалгүй хаалгаар шагайн: Юнги эмчээ өнөөдрийн эхний өвчтөн ирчихлээ. гэв.

Юнги: Ойлголоо 10 минутын дараа оруулаад ирээрэй.

Сувилагч: За ойлголоо. гээд хаалга хаалаа.

" Уур хүрчихлээ "

Юнги: Яасан бэ?

" Өдөр болгон зөндөө олон эмэгтэй хүнтэй уулзаад л..."

Юнги: Хардаад байгаа юм уу? Би чамайг Намжүнтэй хардаж, уурлаад байдаггүй шүү дээ. Бас намайг араар минь тавихад хүртэл уурлаж уцаарлалгүй, салаагүй, чамайг уучилсан болохоор одоо ингээд хамт байгаа биз дээ?

" Байнга өөр эмэгтэй хүмүүсийн эмзэг эрхтэнг илж таалаад оролдох чинь ч гэсэн намайг хуурч байгаагаас өөрцгүй биз дээ?"

Юнги: Бүх хүн заавал доогуур үзлэг хийлгэх шаардлагагүй шүү дээ миний хайраа.

" Намайг хамгийн анх чамд үзүүлэх гээд ирэхэд чи намайг яаснаа санахгүй байна уу?Тэгсэнээ сэрлийн шингэнг чинь шалгаж байна ч гэх шиг!"

Юнги: Юу гэж өвчтөнгийнхөө эмзэг хэсгийг тэгэж хамаагүй оролдох вэ дээ. Чамайг л өдөж байсан юм. .

" Ямар тэнэг юм бэ чи! "

Юнги: Заа хайраа битгий уурла л даа~       гээд намайг үнслээ.

" Одоо би ажил руугаа яваад Намжүнтэй уулзана. Орой эртхэн ирээрэй."     гээд Юнгиг нэг үнсчихээд гарлаа. Тэгээд ажил руугаа шууд явлаа.

Ажил дээрээ ирэн Намжүны өрөөг зүглэв.

Намжүн: Сайн уу?

" Сайн. Сайн уу? "

Намжүн: Энд юу хийж байгаа юм бэ? Мм? Гэртээ амарч байхгүй яасан юм бэ?

" Өглөө Юнгитэй хамт ажил руу нь явж үзлэгтээ орчихоод ирсэн юм. Уг нь 7 сартайдаа жирэмсэнийнхээ амралтыг авах ёстой байхад 5 сартайдаа авах чинь бас эвгүй юм байна шүү дээ."

Намжүн: Би захирал чинь болохоор миний хэлсэнээр зүгээр л амар. гэхэд нь би инээгээд толгой дохив.

Намжүн: Нээрээ Жимин америктаа амьдрахаар шийдсэн гэсэн. Бүр иргэншилээ солиулна гэчихсэн явж байна лээ.

" Тийм үү? Сайн л биз."

Намжүн: Вуаа ямар хөөрхөн юм бэ.   гэсээр гэдсийг минь иллээ.

" Бид нээрээ хүүхдийнхээ хүйсийг мэдсэн"

Намжүн: Ямар хүйстэй байсан?

" Охин байсан."

Намжүн: Ямар гоё юм бэ. Одоо явж амар.

" Хөөчих юм байна л даа."        гээд Намжүний хацар дээр үнсэн салах ёс хийгээд таксинд суулаа...

-

-Vote

-

Women's Doctor Where stories live. Discover now