Таринкалын хаант улс:
Огцом эгц өндөр улс, хадан цохио, ой модоор дүүрэн хамгийн төвөгтэй бөгөөд аюултай байж болохоор газар зүйн байрлалтай хаант улс бол Таринкал.
Эгц хадтай өндөр уулсын дунд сүндэрлэн харагдах хааны ордон. Өндөр хана хэрэм, хуягт дайчдаар хамгаалуулсан том ордонд орж байгаа хүмүүсийг нарийн шалгахаас бус гарч байгаа хүмүүсийг бараг л тоохгүй.
Ордны хүлээн авах хаалга буюу оруулах хаалга дээр эгнээ дараалал үүсэн, орж байгаа хүн бүр нарийн шалгалтыг давж байгаа харагдана.
Эсрэгээрээ буюу зэрэгцээ байрлах үдэх хаалга дээр харуулд зогсож байгаа хоёр цэргээс бусдаар хөл хөдөлгөөн бараг л байхгүй. Хааяа нэг ганц хоёр хүн гарч байгаа харагдах хэдий ч тэднийг харуулын цэргүүд ч бараг л тоохгүй шахам гаргана.
Өдөр бүр адилхан өнгөрдөг энэхүү зураглал. Онцгой гойд зүйл огт үгүй.
"Гүнжтээн, заавал өнөөдөр гарах хэрэг байна уу? таныг дахиад л хичээлдээ суугаагүй гэдгийг чинь хатан ээж тань мэдэх юм бол та бид хоёрыг хоёуланг нь шийтгэнэ шүү дээ" хэмээн эзнээсээ гуйх зарц охин.
Гүнж харин тоосон шинжгүй инээмсэглэсээр "Зүгээр дээ, хаан аав дүүгийн минь боловсролд илүү их анхаар гэж ээжид хэлсэн болохоор ээж ханхүүд л бүх анхаарлаа тавих болно. Намайг ордонд байгаа үгүйг ч анзаарахгүй дээ. За алив хурдан явцгаая" гэсээр зарц охиныг яаруулан ордны үдэх хаалга руу гүйлээ.
Зарц эзнийхээ араас гүйх агаад "Одоо бас яг хаашаа явах гээд байгаа юм бэ? дахиад хөлөг онгоцоор хол аялна л гэж битгий хэлээрэй дээ. Би гүнжийн зарц болохоос аяллын хөтөч биш шүү. Энэ бүх аяллаас би үнэхээр их айж байна. Ордонд байх нь хамаагүй амар тайван" хэмээн айж басхүү залхуурсандаа гүнжийг болиулах гэж хичээнэ.
Гүнж зарц охиноо хөтөлсөөр ордны хаалгаар гарахад мөн адил хэн ч тоосонгүй. Ордноос гарсны дараа нийслэл рүү орох замдаа гүнж өөрийн үүрч байгаа богцноос нэгэн цаас гарагж ирээд "Үүнийг хардаа, Би номын сангаас олсон юм. Өвгөн уулын нүхэт агуйн ойролцоо маш ховор төрлийн цагаан бүргэд байдаг гэсэн. Түүнийг л очоод харчхаад буцна. Тэгээд л болоо. Амархан байгаа биз дээ?" гэсээр инээмсэглэхэд
Зарц охин залхсан царайтай санаа алдаад "Та чинь хааны гүнж! ганц шувуу харахын тулд заавал ингэж явах хэрэг байна уу? зүгээр л цагаан бүргэд бариад ир гээд цэргүүдэд тушаахад болно шүү дээ" гэхэд
YOU ARE READING
/Дууссан/ 👑 KINGS 🔹 S5 👑 [🌏 Earthweb🕸]
FanfictionKINGS өгүүллэгийн 5-р бүлэг эхэллээ. . .