3. Сүүлтэй болгоод өгөөч

3K 473 53
                                    

Хаан мэдээж гайхсан боловч угаасаа Саяанаг аялж явааг мэдэх тул илүү тайвнаар "Ммм би ч бас аялж явна ер нь бол ард иргэдийнхээ амьдралтай танилцаад л" гэхэд

Саяана "Аан~ тантай ингэж таарна гэж бодсонгүй шүү. Хамгийн сүүлд Лусын их баяраар гэхээр жилийн өмнө л уулзсан юм байна. Би уг нь тэгж байгаад ордон руу нэг очно доо гэж бодож байсан ч харин амжсангүй ээ" хэмээн инээмсэглэхэд

Хаан "Зүгээр дээ, чамаар юу байна. Жилийн өмнө уулзахад их чухал зүйл олсон гээд баярлаад байсан?"

Саяана "Тийм ээ олсон. Одоо ч бас нэг чухал зүйлийн араас явж байна"

Хаан "Үргэлж л чухал зүйлсийн араас явж байх юмаа. Нөгөө газрын зургаа л судлаад явна уу? үнэхээр бодит байдаг зүйл гэж бодоод байгаа хэрэг үү?" хэмээн асуухад

Саяанагын нүд томрон "Бодит гэдэг нь батлагдсан шүү. Нэг дүрс зураг нь Лусын хаант улс байсан байна лээ. Би энэ бүх нууцыг бүрэн тайлах гэж бүхэл бүтэн 17 жил болсон хэдий ч огт харамсахгүй байгаа. Би бүр үүнийг олсон та хардаа" гэсээр үүрч явсан богцноосоо, харахад өнгөгүй мэт боловч бага зэрэг хөдөлгөх төдийд солонгын долоон өнгөөр туяаран харагдах шилний хэлтэрхий шиг зүйл өглөө. Гэвч жин нь чулуу шиг хүнд байв.

Хаан бага зэрэг гайхсан байдалтай нөгөө зүйлийг эргүүлж тойруулан хараад "Энэ юу юм? хагархай шил үү? ийм зүйлийн төлөө чи 17 жил тэнүүчилж явсан хэрэг үү?" гэж тоомжиргүй асуухад

Саяана "Хагархай шил гэнэ үү? энэ үнэхээр ховор нандин зүйл гэдэгт итгэлтэй байна. Харваас ямар нэг зүйлийн хэлтэрхий байгаа биз дээ? энэ зүйлийг бүтнээр нь олох аргыг газрын зурагт заасан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд би энэ чулууг яг ямар эрдэнийн чулуу болохыг мэдэх гээд усны, газрын бүр тэнгэрийн хүмүүсээс ч асууж үзсэн. Маш олон дархчуудаас асуусан бүгд үүнийг ямар чулуу гэдгийг мэдээгүй. Дээрээс нь шил биш гэдгийг бүгд батлаад байгаа. Харахад энгийн харагдаж байгаа ч бүтцийн хувьд маш хатуу гэж хэлсэн. Магадгүй дэлхий дээр байгаа хамгийн хатуу зүйл ч байж мэднэ" хэмээн сүрхий тайлбарлалаа.

Хаан харин тоосон шинжгүй үл ялиг инээмсэглээд "Тийм л лаг хатуу бат бөх эд юм бол яагаад ингээд хагарчихсан юм? энэ бол яах аргагүй нэг юмны хэлтэрхий байна. Тэгш бус байдлаар хагарсан байгаа биз дээ?" гэхэд

Саяана "Мэдэж байна аа. Ийм ховор нандин бат бөх зүйлийг хагалдаг юу байдгийг мэдэхгүй ч ямар ч байсан энэ зүйл маш чухал гэдэг нь ойлгомжтой. Газрын зургийг би Таринкалаас олсон. Гэтэл энэ хэлтэрхийг би Лусын хаант улсаас олсон. Хамгийн анх бол Таринкалын ямар нэг зүйлийг заасан газрын зураг гэж бодож байсан ч одоо бол өөрчлөгдсөн. Энэ бол яах аргагүй дэлхийн газрын зураг. Тэгээд бүр хамгийн гайхалтай нь би дараагийн хэтэрхий хаана байгааг мэднэ. Батиартад байгаа" хэмээн инээмсэглэлээ.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S5 👑 [🌏 Earthweb🕸]Where stories live. Discover now