"Таринкалын гүнж байхаа? танай дүүгээс чинь болж яг одоо миний хамгийн сайн найз амьдын тамд амьдарч байна. Тийм байхад би яагаад чамд туслах ёстой гэж? туслахыг хүсэхгүй байна. Явж үз!" хэмээн Кайг хэлэхэд Саяана Лиса нарын царай барайгаад ирлээ.
Лиса учрыг сайн мэдэхгүй тул гайхаж эргэлзсэн байдалтай Кай болон Саяана руу ээлжлэн харах бол Саяана яг л уйлах гэж байгаа мэт царай нь хувиран өөрчлөгдсөн байлаа.
Кай хаан ийнхүү хэлснийхээ дараа яг л тэдний явахыг хүлээж байгаа мэт тэдэн рүү ширүүн харсаар сууна.
Саяана хоёр гараараа газарт тулан улам бөхийгөөд "Гуйж байна. Бидэнд туслаач дээ. Дүүгийн минь хийсэн хэрэг уучлахааргүй гэдгийг би мэднэ. Гэвч дүү бид хоёр тусдаа хүмүүс шүү дээ. Түүний хийсэн хэргийн төлөө намайг үзэн ядах чинь шударга бус! биш ээ намайг үзэн ядсан ч болно. Ганцхан удаа гуйлтыг минь биелүүлээч. Би бол Лусын хатан. Ойд Лусын хаан хориотой байгаа. Тэд түүнийг мансууруулж хордуулсан. Түүнийг минь авраач дээ. Тэнд гэм зэмгүй олон хүмүүс байгаа. Гуйж байна бидэнд тусаач дээ" хэмээн гуйна.
Кай хаан тоосон шинжгүй "Үгүй ээ чадахгүй" гэх хариултыг хөнгөн хэллээ.
Түүний дэргэд сууж байсан хатных нь санаа зовсон бололтой "Хайрт минь шууд ингэж зөрүүдлэх чинь өрөөсгөл зүйл шүү дээ. Ядаж эхлээд тэнд байгаа хүмүүсийг авраад дараа нь эдний дүүгийн талаар хэлэлцэж болохгүй гэж үү?"
Хатныг ийн гуйхад Саяана "Т-Тийм ээ эрхэм дээдсээ эхлээд нөхрийг минь л авраад өгөөч гуйж байна. Дараа нь намайг эрүүдэн шүүсэн ч болно. Дүүгийнхээ галзуу үйлдлүүдийн талаар би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ л хариулж чадах асуулт байвал бүгдэд нь хариулж өгье" хэмээн гуйхад
Кай хаан үл ялиг инээмсэглээд "Эцэст нь дүүгээ биш нөхрөө сонгож байгаа хэрэг үү? Лусын хааныг гэрлэсэн гэж сонсож байснаас биш эхнэртэйгээ хамт байгааг нь нэг ч удаа харж байгаагүй. Та хоёр үнэхээр тийм дотно юм уу?" хэмээн ёжлох мэт асуулаа.
YOU ARE READING
/Дууссан/ 👑 KINGS 🔹 S5 👑 [🌏 Earthweb🕸]
FanfictionKINGS өгүүллэгийн 5-р бүлэг эхэллээ. . .