Тэд дараагийн чулуу байгааг газраас хамгийн ойр байдаг хилийн бүсээр гарсан хэдий ч чамгүй удаан явахаар зайтай гэж хэлж болно. Магадгүй хоёр хоног явах байх.
Угаас очих газар болоогүй тул тэд ойр зуурын зүйлс ярилцан танилцах маягтай цагийг өнгөрөөнө.
Хэдэн цаг сэлсний дараа Эрон "Ёо жаахан амрахгүй юм уу? өлсөөд бас ядраад байна. Та хоёр ч яах вэ сүүлтэй болсон болохоор ядрахгүй байх шиг байна. Хөлтэй хүмүүсийн хувьд ийм хол газар сэлнэ гэдэг бол ёстой" гэсээр хажуудаа байсан далайн том ургамал дээр тэрийгээд хэвтээд өглөө.
Мила "Ингэж төвөг удах байсан юм бол гэртээ байхгүй юугаа хийж дагаж явсан юм? ёстой бааштай амьтан шүү" хэмээн гар далайхад
Эрон "Зодчих! зод. . .. чи ичихгүй бол би ёстой ичихгүй шүү. Энэ хүүхний гарын шүүс болж байна гээд хаа сайгүй орилоод явна" гэсээр хацраа түүн рүү ойртуулахад
Мила "Хэн чамайг зодно гэсэн юм, хэрүүлч амьтан шүү" хэмээн дахиад л маргалдана.
Эрон "Намайг л ад үзсэн хүн байх юм. Тийм л дургүй юм бол яах гэж гэрлэсэн юм" гээд гомдчихсон бололтой цааш яваад өглөө.
Мила "Ахх~ эрчүүд үү, эмзэг амьтад болдоо" гэж бувтнасаар Эроны араас явлаа.
Суход энэ бүхэн үнэхээр хачин санагдаж байлаа. Урьд өмнө нь ийм хачин хос огт харж байгаагүй болохоор тэр л дээ.
Гайхширсан байдалтай тэдний араас ширтээд байж байтал Саяана "Хачин байна уу?" гэж асуулаа.
Сухо гайхсан янзтай "Мммм?" гээд түүн рүү харахад
Саяана тэдний маргаанд аль хэдийн дасчихсан бололтой хөнгөн инээмсэглэл тодруулсаар "Хүйс нь солигдсон юм шиг хачин хос байгаа биз дээ?" гэв.
Сухо бага зэрэг санаа зовсон байдалтай "Харин. . . жаахан л" гэхэд
Саяана "Тэд байнга муудалцаж байгаа юм шиг байдаг ч үнэндээ бие биедээ их хайртай. Хоёр биеэ их халамжилдаг хөөрхөн хос байгаа юм. Эхлээд жаахан ядаргаатай санагдаж магадгүй ч тэднийг мэдээд ирвэл танд таалагдаг байхаа" хэмээн зөөлөн хэллээ.
Сухо тэднээс нэлээд хол бие биедээ тунин Милагаар аргадуулж байгаа Эроныг харж байснаа "Энэ аялалд уг нь энгийн ард шиг байна гэж бодож байсан ч танай найз их гомдомтгой бололтой. Энэ байдлаараа бид хоёр хоног биш хоёр долоо хоног явах шинжтэй" гэв.
YOU ARE READING
/Дууссан/ 👑 KINGS 🔹 S5 👑 [🌏 Earthweb🕸]
FanfictionKINGS өгүүллэгийн 5-р бүлэг эхэллээ. . .