Саяана үнэхээр айсан бололтой царай нь хувхай цайн яг л чөтгөр харсан мэт гацаж орхив. Энэ үед азаар Сухо тайван байсан тул "Бид гэр бүл биш гэж үү? ордонд чинь чөлөөтэй явж болохгүй хэрэг үү?" гэж асуухад
Таринкалын хаан тэдэн рүү цоо ширтсээр "Мэдээж болно оо, гэхдээ яагаад яг одоо гэж? шөнө дунд харуул байхгүй үед? та хоёр унтдаггүй хэрэг үү?" хэмээн асуулаа.
Саяана "Б-Бид-" гэтэл
Сухо түүний үснээс базан өөртөө ойртуулаад "Унтах гэж байлаа. Бид өрөөндөө орон дээрээ хийхээс илүү шинэ онцгой газруудад илүү таашаал авдаг юм л даа. Тэгээд л шинэ орчин хайж байлаа. Бэлдэж өгсөн өрөөнд чинь аль хэдийн хийчихсэн" гэж хэлээд Саяанагын чихний хажууд үнсэхэд
Таринкалын хаан чимээгүй ширтэж байснаа гэнэт чанга инээн "Гайхалтай, таны сонирхол таалагдаж байна!" гэх нь тэр.
Сухо Саяана хоёр хэн хэн нь нэлээд сандарсан байдалтай байсан ч тайван байгаа төрх гаргах гэж хичээнэ.
Сухо "Бид хувийн сонирхлоосоо болоод дүү чамд төвөг удчихлаа. Тааламжгүй сэтгэгдэл төрүүлсэн бол уучлаарай. Бид өрөөндөө байсан нь дээр бололтой. Хүний ордонд байж гэртээ байгаа юм шиг дэндүү дураараа аашилж" гээд Саяанаг дагуулан явах гэтэл
Таринкалын хаан "Болно" гэв.
Ямар утгаар хэлснийг нь сайн ойлгоогүй болохоор асуулт дүүрэн харцаар Таринкалын хаан руу эргэж харвал.
Таринкалын хаан "Орж болно" гэж хэлээд өөрөө нөгөө өрөөний хаалгыг нээж өгөв.
Түүнийг ингэнэ гэж төсөөлөөгүй байсан болохоор тэд их гайхсан хэдий ч тавьсан жүжгээ үргэлжлүүлэх хэрэгтэй.
Сухо "Хаан дүүд үнэхээр баярлалаа, та надад энэ шөнийн жаргалыг өглөө" гэж хэлснээ Саяанагын зөвлөгөөг даган ширүүн хандах гэж хичээх бөгөөд "Ор" гэж захирангуй хэлээд өрөө рүү түлхэн оруулав.
Тэднийг өрөөнд ороход үнэхээр нөгөө цөөрөм мөн байв. Яг л титэм шиг харагдах бяцхан цөөрөм. Тийм ч хэт гүн харагдахгүй байх бөгөөд дотор тал нь үнэхээр л эрдэнийн чулуугаар дүүрэн тул гялалзсан, гэрэлтсэн дэндүү үзэсгэлэнтэй харагдана.
Титэм гэсэн нь ч бас учиртай. Цөөрмийг тойрон намаас өндөр рүү, өндрөөс нам руу шаталсан мөс шиг тунгалаг харагдах том болор чулуунууд нь яг л титэм мэт харагдана.
Түлхүүр үг дээрх оддын титмийн оргил тэргүүнд залагдсан гэдэг хэсэг ч бас л тодорхой болов. Учир нь тэдний хайж байгаа чулуу титэм шиг тойрон байрласан болрууд дунд байх хамгийн өндөр болрын дээд хэсэгт байгаа харагдана.
YOU ARE READING
/Дууссан/ 👑 KINGS 🔹 S5 👑 [🌏 Earthweb🕸]
FanfictionKINGS өгүүллэгийн 5-р бүлэг эхэллээ. . .