Багаасаа цусан төрөл мэт хамт өссөн хүүхдүүд уулзахгүй удвал бие биенээсээ бишүүрхдэг ч хамтдаа ганц цагийг өнгөрөөвөл багынх шигээ гэнэн томоогүй хүүхдүүд болчихдог.....
Rumi's POV
"хөөе Рүми бос зуны амралт эхэлсэн гэсэн шиг ямар аймар унтдаг юм."
"ахаа 5-хан минут гуйя."
"чи өчигдөр хэд гэж унтсан?"
"би эрт унтсаан....4,5 гээл."
"наад драма чинь гэнэт алга болчих гээд байна уу? эрт унтаж байлдаа."
"ёооо та тэгвэл хэд гэж унтсан юм?"
"...битгий олон юм яриад бай бос одоо байтлаа ахыгаа байцаадаг болоо юу?"
"надаар яах гээд байгаа юм бэээ?"
"чи ээжтэйгээ дэлгүүр орж маргааш явхад хэрэгтэй ойр зуурын юм авна гэсэн юм бишүү? ээж чамайг хурдан бос үгүй бол гэрээ цэвэрлээд гэртээ үлд гэсэн чи ер нь үлдээ үлдээд гэрээ цэвэрлэ."
"ххэ тийм хайр байдаггүй юм аа ах минь би л явж байж гоё гоё зүйлс авна шдэ тэглээч хувцас нэмж авахгүй бол аялалд явж байх замд гоё байгальтай газар таарвал Сулла эгчээр зургаа авхуулах хэрэг гарна, гоё зураг авахын тулд гоё хувцастай байх хэрэгтэй...тийм болохоор миний ах өөрөө гэрээ цэвэрлэ за юу! алив гардаа."
"хөөе хэн чамд Суллаг аялалд явна гэж байна? мөрөөдчихсөн юм бэ Сулла явахгүй."
"тэгээд хэн миний зургыг авч өгөх юм бэ?....миний хөөрхөн ах авч өгөх юм уу?"
"чи ч гэсэн явахгүй шдэ."
"юу вэ? би яахаараа явдаггүй юм?"
"ээжээс асуухгүй юу!"
2 жил дараалж аялалд яваагүй гомдолдоо чанга чанга дэвсэлсээр гал тогоонд орж ирхэд ээж өглөөний цай бэлдэн зогсох нь харагдана.
"ээж би яагаад аялалд явахгүй гэж?"
"чамд Юнсон хэлээгүй юм уу? Юнсон аялалд явахгүй гээд чамайг хань татаад аваад үлдчихье гэж хэдэн өдөр гуйгаад байхаар нь зөвшөөрчихсөн юм аа."
YOU ARE READING
Illegal Love
Short StoryМиний хайртай хүн сүнс чөтгөр биш, харь гаригийн хүн ч биш тэр жирийн л хүн гэхдээ.... хүн болгон миний хайртай хүн хэн болохыг сонсчихоод "чи ч үнэхээр галзуу юм аа" гэж хэлдэг. Би зүгээр л үеэл эгчийнхээ үеэлийг хайрласан төдий байхад.....