Юнсон эгчийнд ирээд аль хэдийн 26 хоночихож Жондэ ах бид 2 өмнөхөө бодвол бага ч болов юм ярьж байгаа би Жондэ ахыг бараг л уучилчихсан.
Би хэд хоног ахад яг юунаас болж ууралсанаа бодоход би зүгээр л ахыг найз охинтой болж надад анхаарал тавиагүйд нь ууралсан... Мэдээж энэ миний буруу байсан.
Би тэр хүний зүрх сэтгэлийг мэдэхгүй байж яг л өөрийнхөө эзэмшил мэт хандсан үнэхээр ичмээр.
Согжин бид 2 яасан бэ гэж үү? Бид үерхэж байгаа тэр надаас энэ тухай асуух гэж бараг 2, 3 цаг юм ярьж суусан... Гэхдээ эгдүүтэй байсан.
Гэрийнхэн аялалаас ирэхэд ердөө 2 хоног үлдчихсэн.
"Эгчээ би ойрхон гарчихаад ирье."
"Би чамд үгүй гэж хэд хэлэх ёстой юм бэ?? Би түрүүнээс хойш бараг 7, 8 хэллээ!"
"Би найзтайгаа парк орчихоод л хүрээд ирнэ шдэ. Гуйж байна."
Өнөөдөр 8сарын 1-н манай найзын төрсөн өдөр... Би бараг 3 цаг өвдөг сөгдөж гуйлаа. Найрагдах шинж алга.
"Та ямар өөдгүй юм бээ! Хмм би ахаас асуугаад явчих юм чинь."
"Тэгээ тэг ямар нэгэн асуудал гарвал Жондэ та 2өөрсдөө хариуцлагаа хүлээгээрэй ойлгосон уу?!"
"Ахаа би найзтайгаа парк орчихоод ирье тэгэх үү."
"Ийш тийшээ битгий яваарай парк явчихаад л ирнэ шүү за юу!"
"Оке."
Байрны үүдээр гархад 2 сар гаран уулзаагүй найз маань ууртай нь аргаггүй зогсоно. Өглөө болгон намайг гэрийнхээ гадаа хүлээлгэдэг хүн ганц удаа намайг хүлээсэн чинь үхэл ханхалж байх шив дээ.
"Hey homie!"
"Ёоо ямар уддаг юм бэ! Би чамайг бүхэл бүтэн 37 минут хүлээлээ!"
"Хичээлдээ явахдаа би чамайг өдөр болгон 1 цаг хүлээдэг... 1цаг, 37минут эн тэнцэгдэнэ гэж үү. Би буцаж ороод чам шиг гутлаа 20 минут өмсчөөд гараад ирэх юм уу? Хха"
"Одоо байтлаа бүр төрсөн өдрийнхөө эзэнтэй хэрэлдэх нь үү дээ? Хха хоёулаа эхлээд их дэлгүүр орчихоод тэгээд цаашаагаа явья."
"Их дэлгүүр орж яах юм? "
"Миний уруулын будаг контор 2 дуусчихсаан. "
"Күэ мөн баян хүүхэд шүү хха. "
Бид 2 хамгийн ойрхон гэсэн их дэлгүүр орж гоо сайхны тасаг рүү нь зүгэллээ.
"Ахх Рүми сайн уу? "
Тэр намуухан, уянгалаг хоолойны эзэн Сэхён эгч байсан. Би хүнд атаархдаг төрлийн хүн биш ч анх удаа намайг атаархуулсан хүн бол Сэхён эгч.
"Өө Сэхён эгчээ сайн байна уу? Гэхдээ ах та хоёрыг уулзахгүй байхаар нь би таныг гадаад руугаа буцаад явчихсан гэж бодсон шдэ. "
"Ахх чи одоо хүртэл мэдээгүй байхнээ... Жондэ бид 2... салчихсан шдэ. "
"Ахх буруу юм асуучих шиг боллоо уучлаарай. Гэхдээ яагаад салчихсан юм?"
"Нарийн ширийн юм энд ярихад жаахан эвгүй байна... Чи завтай бол хоёулаа 1 газар орж сууж байгаад ярилцаж болох уу? "
Найзыгаа найз залуутай нь парк руу түрүүлж явуулчихаад Сэхён эгчтэй дуу чимээ бага кофешоп руу орж суулаа.
"Үнэндээ Жондэ өөр хүнд хайртай байсан..."
"Юу? Таниас илүү хөөрхөн хүн байдаг гэж үү? Гайхалтай ийм хүнийг хаяж л байдаг... "
"Жондэ эхэлж салъя гэж хэлээгүй ээ би эхэлж хэлсэн."
"Тэгээд тэр хайртай охин нь хэн юм? "
"... Чи шдэ! "
"Ю-юу? Ээе та надаар тоглоод байгаа юм уу? "
"Үгүй ээ чи... Чамайг шөнө хүртэл гадаа байхад чинь гарч хайж авч орж ирэх гэсэн ч Юнсон эгч Жондэг гаргаагүй тэгснээс биш чамайг утсаа авахгүй байна гээд үнэхээр тайван суугаагүй, тэр хүн намайг утсаа таслаад холбоо барихгүй болохоор тэгдэггүй. Тэгээд бас Жондэгийн чамайг хардаг харц намайг хардаг харц 2 тэс өөр харц тэр чамайг харахдаа жинхэнэ хайртай хүнээ харж байгаа юм шиг хардаг... Харин надруу зүгээр л найзууд руугаа харж байгаа юм шиг хардаг тэгээд л би зайгаа тавих хэрэгтэй юм байна гэж бодсон. "
"Намайг дүү нь болохоор тэгсэн байх аа! Угаасаа ах нар дүүдээ санаа тавьдаг шдэ. "
"Би салахаасаа өмнө Жондэгээс асуухад миний таамаг зөв байсан... Тэр үнэхээр чамд хайртай чи яагаад миний үгэнд итгэхгүй байгаа юм? Би Жондэгийн амнаас өөрийнхөө энэ 2 чихээрээ сонссон. "
"Гэхдээ... Та намайг үзэн ядахгүй байна уу? Надаас болж та 2 салсан байхад. "
"Өөрийгөө битгий буруутга Рүми чиний буруу байхгүй ойлгосон уу?! Жондэг өөртөө хайртай болгож чадаагүй миний л буруу... Би чамайг огт үзэн ядахгүй байна хөөрхөн төрсөн нь чиний буруу биш шүү дээ. Тийм биздээ ххэ"
Тэгэхээр энэ 2 надаас болж салсан байхнээ. Жондэ ах надад сайн байх нь. Би тэгвэл одоо яах ёстой вэ?
margaash suuliin part maani orood l duuslada🥺💗
YOU ARE READING
Illegal Love
Short StoryМиний хайртай хүн сүнс чөтгөр биш, харь гаригийн хүн ч биш тэр жирийн л хүн гэхдээ.... хүн болгон миний хайртай хүн хэн болохыг сонсчихоод "чи ч үнэхээр галзуу юм аа" гэж хэлдэг. Би зүгээр л үеэл эгчийнхээ үеэлийг хайрласан төдий байхад.....