Сэхён эгчтэй уулзчихаад шууд Юнсон эгчийнх рүү явлаа.
Ямар ч хүн тийм юм сонсчихоод парк дээр инээлдээд, тоглож наадаж чадахгүй байх... Бусад хүмүүс чадлаа ч би лав чадахгүй.
Миний сэтгэл хувираагүй байсан бол би одоо ингэж сэтгэлээр унах байсан болов уу?
Миний сэтгэл хувираагүй байсан бол би одоо баярлаж байх байсан болов уу?
Миний сэтгэл хувираагүй байсан бол би одоо аз жаргалтай байх байсан болов уу?
Элдэв юм бодсоор аль хэдийн хотхоны үүдэнд ирчихжээ. Орцны үүдэнд зогсож байхад орцны хаалга нээгдэн Жондэ ах өөдөөс гараад ирэх нь тэр.
"Өө Рүми чи парк орно гэсэн яасан юм?"
"Аан нөгөө миний бие жоохон өвдөөд тэгээд л шууд хүрээд ирлээ. "
"Хаана чинь өвдөж байна ах нь эм авч өгөх үү? "
"Зүгээрээ амарчихвал гайгүй болох байх... Та хаачих гэж байгаа юм? "
"Найзуудтайгаа уулзаг юм билүү гээд л. "
"Аан Юнсон эгч байгаа юм уу? "
"Байхгүй ээ найз залуу нь ирээд аваад явсан өнөөдөр бараг ирэхгүй биз. "
"Зза би орлоо, болгоомжтой яваарай. "
Гэрт орж ирэн хаалгаа түгжин одоо л 1 бүтэн амьсгаа авахтайгаа боллоо. Өглөөхөн зүгээр байсан байж одоо яагаад энэ ахыг харах ийм хэцүү байгаа юм бол?
Өөрийгөө сатааруулахын тулд дуу дуулж, юм идэж, нэвтрүүлэг кино үзэн сууж байгаад гэнэт маргааш гэртээ харихаа санан хувцасаа эмхэлэхээр унтлагын өрөө рүү орлоо.
Хувцасаа янзалж дуусчихаад буцаад зочны өрөөний ширээн дээр тавьсан утсаа аван хартал Жондэ ахаас 27 дуудлага ирсэн байлаа.
Гэнэт хаалга хүчтэй нүдэж эхлэнэ. Ухас хийн үүдрүү хамаг хурдаараа гүйн хаалга тайлав.
YOU ARE READING
Illegal Love
Short StoryМиний хайртай хүн сүнс чөтгөр биш, харь гаригийн хүн ч биш тэр жирийн л хүн гэхдээ.... хүн болгон миний хайртай хүн хэн болохыг сонсчихоод "чи ч үнэхээр галзуу юм аа" гэж хэлдэг. Би зүгээр л үеэл эгчийнхээ үеэлийг хайрласан төдий байхад.....