"Рүми өнөөдөрөөс математикийн дамжаанд явж эхлэнэ биздээ?"
"Рүми дамжаанд явах гэж байгаа юм уу? тэгвэл ах нь замаараа хүргээд өгөх үү? Дамжаа чинь хаана болох юм?"
"Зүгээрээ би өөрөө явчихна, хажууханд байдаг япон хувийн сургуулийн 2 давхарт болохоор би өөрөө явчихнаа."
"Рүми Жондэ угаасаа одоо гарна аа тэрийг нь далимдуулаад хүргүүлчих."
Жондэ ахыг найз охинтой болсоныг нь мэдсэнээс хойш би их зайгаа барьж байгаа яагаад гэдгийг нь мэдэхгүй ч яагаад ч юм миний оюун бодол намайг тэрнээс зайгаа барь гээд байгаа.
"10 алхаад л орчих газар ганцаараа явж чадна гээд байхад."
"Зүгээр ээ ах нь угаасаа ийшээ явах байсан юм."
"та хаачих гэж байгаа юм?"
"Юу тэр нөгөө найз-"
"Аан найз охинтойгоо уулзах гэж байгаа юм уу?"
"Чи манай найз охиныг яаж мэддэг юм?"
"Юнсон эгч хэлсэн юм аа, найз охин чинь хөөрхөн үү?"
"Гүэ яахав ээ дажгүй."
"Найз охиноо хөөрхөн биш эгдүүтэй ч биш дажгүй гэж хэлж байгаа хүн анх удаа л харж байна... ирчихлээ дээ би орлоо шүү болзоонд чинь амжилт."
Наанаа инээсэн ч дотроо хашхирч уйлж байгаа өөрийгөө өрөвдчихлөө.
2 давхарт гаран 211 гэсэн тоот анги руу орвол ганц л хүүхэд сууж байх нь тэр дамжааны эхлэх цаг дөхчихсөн байхад тэр бандиас өөр ямар ч амьд биет алга би ч нөгөө бандийн хажууханд очиж суулаа.
Удалгүй хүүхдүүд ар араасаа цуварч орж ирэхтэй зэрэгцэн багш ч орж ирнэ.
Ахх математик яг хэнд хэрэгтэй юм бэ? Нэмж, хасаж, үржүүлж, хувааж л чадаж байвал болоо байхад.
"уучлаарай илүү харандаа байхгүй биз? Миний харандааны үзүүр хугарчихлаа."
Хажууд сууж байсан өнөөх царайлаг банди надаас эелдгээр асуухад нь би үзэгний саваа ухан дотроос нь илүү харандаа гаргаж өгнө.
YOU ARE READING
Illegal Love
Short StoryМиний хайртай хүн сүнс чөтгөр биш, харь гаригийн хүн ч биш тэр жирийн л хүн гэхдээ.... хүн болгон миний хайртай хүн хэн болохыг сонсчихоод "чи ч үнэхээр галзуу юм аа" гэж хэлдэг. Би зүгээр л үеэл эгчийнхээ үеэлийг хайрласан төдий байхад.....