𖧷10 жилийн өмнө𖧷
Author's POV
9 нас хүрж буй Ким Юнсон...
1 давхар чамин зуслангын байшин...
Хаашаа л харна инээлдэж буй эцэг эхчүүд, хөөрөн тоглож буй бяцхан хүүхдүүд...
Рүмигийн танихгүй хүмүүс бодосноос нь олон байлаа...
Бяцхан хүүхдүүд хөөцөлдөн тоглох ба хөл муутай жоохон юманд бүдрээд уначихдаг Рүмиг үл таних хүүхэд түлхээд унагаачих нь тэр.
Өвчинд мэдрэг Рүми уйлж эхлэв.
"өвдөж байна... ааваа, ээжээ... өвдөөд байна."
"чи зүгээр үү? уначихсан юм уу? өвдөг чинь их өвдөж байна уу?"
Түүнд анхаарал тавьж байгаа хүн хайрт аав ээж нь биш, байнга анхаарал тавьдаг ах нь ч биш... урьд өмнө нь огт харж байгаагүй бор буржгар үстэй царайлаг жаал хүү санаа зовсон байртай зогсож байлаа.
Хүү цамцныхаа халааснаас баавгайтай наалт гаргаж ирэн шалбарсан өвдгөн дээр нь нааж өгчихөөд түүнийг татаж босгоод инээд алдан зогсох нь тэр.
"одоо өвдөхгүй ээ... яагаад юм ярихгүй байгаа юм?"
"манай аав ээж танихгүй хүнтэй ярьж болохгүй гэсэн."
Хаанаас ч юм Юнсон гарч ирэн...
"Рүми тэр танихгүй хүн биш ээ! тэр манай үеэл."
"энэ ах өргөмөл юм уу? манай үеэлүүд дотор ийм хөөрхөн ах байхгүй шдэ?!"
"хха үгүй ээ Рүми тэр манай аавын ахынх нь бага хүү... чи бол манай ээжийн эгчийнх нь том охин тийм болохоор л та 2 бие биенийгээ танихгүй байгаа юм аа!"
Юнсон хэлж дуусаад цаашаа өвөө рүүгээ гүйн одов.
"намайг Жондэ гэдэг... Ким Жондэ."
"И-И Рүми."
Rumi's POV
"Рүми ирчихжээ."
YOU ARE READING
Illegal Love
Short StoryМиний хайртай хүн сүнс чөтгөр биш, харь гаригийн хүн ч биш тэр жирийн л хүн гэхдээ.... хүн болгон миний хайртай хүн хэн болохыг сонсчихоод "чи ч үнэхээр галзуу юм аа" гэж хэлдэг. Би зүгээр л үеэл эгчийнхээ үеэлийг хайрласан төдий байхад.....