Нулимсаа арчин цахилгаан шатанд суугаад хотхон дотор байдаг 24 цагийн CU рүү орон сэндвич лаазтай кофе 2 аван кассан дээр бичүүлчихээд гарах гэтэл танил хоолой нэрээр минь дуудна.
"Рүми юу? мөн биздээ И Рүми."
Эргээд харвал Согжин зогсож байв.
"Өө чи энд юу хийж яваа юм?"
"Манайх энэ хотхонд байдаг гэж хэлсэн шдэ харин чи орой ганцаараа юу хийж яваа юм?"
Би сэндвич кофе хоёроо өргөөд хөнгөн инээгээд.
"Өлсөөд."
"Оройн хоолоо идээгүй юм уу?"
"Аанха гэрт ирсэн зочинтой хамт хоол идвэл хоол хоолойгоор давахгүй юм шиг санагдаад."
"Их л таагүй зочин бололтой."
"Тийм шүү үнэхээр таагүй зочин бүр алаад хаячихмаар зочин."
Согжин инээсээр бид 2 хотхоны гадаах саравчинд очиж суун бие биенийхээ талаар бага ч болтугай мэдэж авлаа.
Хэр удаан ярьсанаа ч мэдэхгүй сууж байтал Юнсон эгч залгана.
"Хөөе 12 болж байхад хааччихдаг юм бэ? Хүний санаа зовоогоод зүгээр хаана байна би гараад очъё."
"Яг байрны гадаа байна аа одоо орлоо битгий гарч ирээрэй!"
"Эгч чинь үү?"
"Мхн охин дүү нь гарч яваад 4, 5 цаг болж байхад одоо л анзаарч гэнэ дээ."
"Чи надад дугаар инстаграм хоёроо өгчих маргааш хамт явья."
Согжиний утсан дээр инстаграм хаяг дугаар хоёроо бичиж өгчихөөд гэр лүү орлоо.
"ХӨӨЕ ХАР ШӨНӨ ХААГУУР ТЭНЭЭД АЛГА БОЛЧИХДОГ ЮМ БЭ?"
Жондэ ахын хажуугаар толгойгоо гэлжийлгэсээр найз охин руу нь хараад.
"Ах та яагаад надруу хашхираад байгаа юм зочныхоо хажууд хэрэлдэх гээ юу?"
YOU ARE READING
Illegal Love
Short StoryМиний хайртай хүн сүнс чөтгөр биш, харь гаригийн хүн ч биш тэр жирийн л хүн гэхдээ.... хүн болгон миний хайртай хүн хэн болохыг сонсчихоод "чи ч үнэхээр галзуу юм аа" гэж хэлдэг. Би зүгээр л үеэл эгчийнхээ үеэлийг хайрласан төдий байхад.....