4~Ghost

133 19 0
                                    

Rumi's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Rumi's POV

Яагаад би энэ хүнд дандаа ийм сул дорой үеээ харуулаад байдаг байна аа. Багадаа ч тэр, одоо ч тэр.

"Өнөөдөржингөө юм хийгээд ядарсан биздээ? одоо унтаа! гэрлээ унтраалаа шүү."

Би харанхуйг үзэн яддаг, бусад хүмүүс сүнс чөтгөрийг харж байгаагүй болохоор байдаггүй гэлцгээдэг.

Гэхдээ би жилд дор хаяж 2-3 удаа тэр эвгүй юмсыг хардаг болохоор итгэдэг... анх Юнсон эгчийн аавынх нь машинд харж байсан хэдий 6,7 жил өнгөрсөн ч би тэр жолооний ард сууж байсан саарал өнгөтэй, жолооны үрүүлнээс тас зуурчихсан, машиныхаа толинд надруу аймшигтайгаар ширтэж байсан сүнсийг одоо ч тод санадаг.

Хий юмс хардаг болоод удаж байгаа ч би одоо хүртэл эвлэрч чадахгүй байна... одоо хүртэл тэр аймшигтай зүйлсийг хараад нүдэнд нулимс цийлэгнэж, хамаг бие чичирдэг.

Ахиад л харанхуй... би оройд дуртай ч харанхуйд дургүй.

"ах аа! та айхгүй байна уу?"

Өмнө Юнсон эгчтэй энэ том орон дээр хамт унтдаг байсан болохоор нээх их айдаггүй байсан ч одоо ганцаараа хэвтэж байгаа болохоор үнэхээр их айж байна. Хэдий Жондэ ах газар хэвтэж байгаа ч, надтай хамт байгаа ч айгаад байна...

"яасан чи айгаа юу?"

"мхн Сулла эгчийн хэлсэн юм санаанаас ерөөсөө гардаггүй ээ... хэрвээ үнэхээр өрөөнд нь юм байгаа бол би хархыг хүсэхгүй байна. Би харвал ахиад л бие минь өвдөх байх..."

"тэгвэл гэрлээ асаалттай унтах уу?"

"ахаа... хоёулаа UNO тоглох уу? тоглоогүй нэлээн удсан шдэ."

"тэгэх үү? би гялс яваад зочны өрөөнд байдаг шүүгээнээс аваад ирье."

Жондэ ах намайг орхиод гарчихсан. Ахыг гарав уу үгүй юу шууд л ар нуруугаар хүйт даагаад явчихлаа.

Би энийг хүсээгүй юмсан.

Jongdae's POV

Зочны өрөөнд дахь шүүгээнээс хөзөр авчихаад ороод ирхэд Рүми орны дээд буланд байдгаараа чичрэн нүүр нь цайчихсан байх бөгөөд хамаг биеэ хумин "битгий гуйя, миний нүднээс далд ороод өг!" хэмээн шивнэн уйлна.

Illegal LoveWhere stories live. Discover now